“Дулаан шийдэл II” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж байна
МИРИМ Консалтант ХХК нь Франц улсын Жэрэс ОУТББ-ын захиалгаар “Дархан хотын төлөвлөгдөөгүй бүсэд тогтвортой эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл нь” буюу “Дулаан шийдэл II” төслийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Дулаан шийдэл төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөр ажиллаж байгаа бол хамтран хэрэгжүүлэгчээр ШУТИС-ын дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан болон Монголын ногоон санхүүжилтийн корпорац нар ажиллаж байна.
Энэхүү төслийн зорилго нь (i) Монгол улсын хотуудын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, (ii) барилгын салбарын дулаалгын зах зээлийг хөгжүүлж тогтвортой механизмыг бий болгох болон (iii) барилгын салбарын бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дулаалгын мэргэшсэн бригад болгон бэлтгэх, үйл ажиллагааны түвшинд хамтарч ажиллахад чиглэнэ.
- “Дулаан шийдэл–I”төслийн хүрээнд 2018-2022 оны хооронд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт нийт 1546 өрхийг дулааж, 3556 тн хүлэмжийн хийг бууруулж, 2411 тн түлшний хэрэглээг хэмнэж, 73 БЖДБ эрхлэгчид буюу барилгын бригадыг дулаалгын арга, техникт сургаж бэлтгэхийн зэрэгцээ, 20 төрлийн дулаалгын шийдэл боловсруулсан байна.
- “Дулаан шийдэл II” төслийг 2022-2026 оны хооронд хэрэгжүүлэх ба төслийн зорилго нь хувийн сууцны салбар дахь тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл руу чиглэсэн бодлогыг дэмжих, Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгардыг бууруулахад хувь нэмрээ оруулан эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай байх зах үзээлийг бий болгоход чиглэнэ.
“Дулаан шийдэл II” төсөл эхэлж байгаагаас хамааран үндэсний хэмжээний болон орон нутгийн хэмжээнд тоон болон чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулж байна.
- Оролцогч талуудаас эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд явуулж байгаа үйл ажиллагаа, барилгын дулаалгын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлага, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, нэн ялангуяа орон нутаг болон Монгол улсын хотуудад эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг санал болгох төсөл, төлөвлөгөө байгаа эсэх талаар мэдээлэл цуглуулсан.
- Нөгөө талаас зорилтот өрхүүдийн нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр хувийн сууцын одоогийн нөхцөл байдал, санхүүгийн байдал, дулаан алдагдал, цаашдын хүсэл сонирхлын талаар мэдээлэл цуглуулсан.
Та бүхэн “Дулаан шийдэл” төслийн талаарх мэдээллүүдийг дарах линкээс хүлээн авна уу.
- Дулаан шийдэл төслийн вэб сайт: Нүүр – Dulaalga.mn
- Дулаан шийдэл төслийн пейж: Facebook
- Хялбар шийдэл аяны пейж: Дулаалгын хялбар шийдэл аян | Facebook
- Geres Mongolia байгууллагын вэб сайт: Mongolia – Geres
Мөн “Дулаан шийдэл–I” төслийн cуурь судалгааны тайлангийн үр дүнгүүдтэй дараах линкээр дамжуулан танилцана уу.
Baseline-study-report-of_MNG.pdf (geres.eu)
Leave a Reply