Уул уурхайн өөрөө ачигч, буулгагч тээврийн хэрэгслийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг гүйцэтгэлээ.

Манай байгууллага нь Олон улсын болон Хятад брэндийн уул уурхайн ачигч, буулгагч төрлийн ачааны машины хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 2024 оны 08-р сараас 09-р сарын хооронд гүйцэтгэж дуусаад байна. Энэхүү судалгааг Индонез, Чили, Тайланд, Монгол, Хятад улсын 2023/7-2024/6 хооронд худалдаж авсан SANY, TONLY, LINGONG, SDLG, SCANIA, HINO зэрэг брэндийн тээврийн хэрэгслүүдийг хамруулсан.

Судалгааны зорилго нь уул уурхайн өөрөө ачигч, буулгагч төрлийн тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлэхдээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахын тулд одоогийн нөхцөл байдлыг тодруулах юм. Энэхүү судалгаанд үйлдвэрлэгчийн үзүүлж буй борлуулалтын үйлчилгээ, засвар үйлчилгээ, ачааны машины талаарх сэтгэл ханамжийн асуудлууд тэдгээртэй холбоотой эрэлт хэрэгцээний асуудлуудаар борлуулалтын хариуцсан ажилтан, инженер, жолооч нартай ярилцлага хийсэн.

Судалгааг захиалагчаас ирүүлсэн холбоо барих мэдээллээр дамжуулан талбарт биечлэн очиж авах болон цасан бөмбөлгийн аргаар оролцогчидтой холбоо тогтоох байдлаар мэдээллийг бүрдүүлсэн.

 

Leave a Reply

Your email address will not be published.