1 |
1 |
“Амар” үйлчилгээний хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа /1-р үе шат/ |
2010 |
Хас банк |
Улаанбаатар, Өвөрхангай, Хэнтий |
Мобайл үйлчилгээний хэрэглэгчийн зан төлөв, хандлагыг тодорхойлох замаар “Амар” үйлчилгээний зорилтот зах зээлийг тодорхойлж, “Амар” үйлчилгээ болон бусад хэрэглэгчийн үйлчилгээний талаарх ойлголт, үнэнч байдлыг тодорхойлоход судалгааны үндсэн зорилго оршино. Түүнчлэн боломжит зах зээлээ тодорхойлсоны үндсэн дээр үйлчилгээгээ сайжруулах, зах зээлээ тэлэхэд тохирох стратегийг боловсруулах, тодорхойлох чиглэлд хамтран ажилласан. |
Судалгаа |
Банк, санхүү |
2 |
2 |
“Амар” үйлчилгээний хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа /2-р үе шат/ |
2012 |
Хас банк |
Улаанбаатар, Архангай, Хэнтий |
Энэхүү судалгаа нь 2010 оны 11 сард хийсэн судалгаатай ижил аргаар гүйцэтгэж буй давтан судалгаа ба өмнөх жилийн үе дүнтэй харьцуулалт хийж гарсан өөрчлөлтийг тандах нь судалгааны нэг зорилго юм. Давтан судалгааны үндсэн зорилго нь “Амар” үйлчилгээний одоогийн хэрэглэгчийг тогтоон барих, цаашид үнэнч хэрэглэгч болгох, мөн тус үйлчилгээнд бүртгэлтэй иргэдийг хэрэглэгч болгоход хэрэгжүүлэх шаардлагатай маркетингийн хольцийн зохистой бодлогын талаар захиалагч байгууллагад зөвлөмж өгөхөд чиглэсэн. |
Судалгаа |
Банк, санхүү |
3 |
3 |
Төв Азийн насанд хүрсэн тамхи хэрэглэгчдийн судалгаа |
2012 |
Дундад Ази Константинг групп |
Улаанбаатар |
Төв Азийн насанд хүрсэн тамхичдын хэрэглээ, худалдан авалтын зан үйлийг судалж, захиалагчид мэдээллийн санг хүлээлгэн өгөхөд судалгааны үндсэн зорилго оршино. |
Судалгаа |
Худалдаа |
4 |
4 |
Өрхийн орлого, зарлагын судалгаа (“Амар” үйлчилгээ) /3-р үе шат/ |
2012 |
Хас Банк |
Улаанбаатар, Архангай, Хэнтий |
Энэхүү судалгаа нь “АМАР” үйлчилгээний одоогийн нэр төрлийг өргөжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор банк санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийн шинж байдал, зан төлөвийг тодорхойлоход чиглэсэн. Энэхүү зорилгын хүрээнд дараах багц зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:
1. Банк санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийн орлого, зарлагын хэмжээ ба бүтцийг тодорхойлох
2. Банк санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийн орлого, зарлага, тэдгээрийн дамжиж буй сувгуудыг (Банк санхүүгийн байгууллагаар болон бусад) тодорхойлох
3. Банк санхүүгийн хэрэглэгчдийн зах зээлд “ХАС” банкны үндсэн үйлчилгээний (хадгаламж, зээл болон бусад) эзэлж буй хувь хэмжээг тодорхойлох
4. Цахим банкны зах зээлд “ХАС” банкны “Амар” үйлчилгээ ба цахим банкны бусад үйлчилгээний (интернэт банк, мессеж банк, АТМ) эзэлж буй хувь хэмжээг тодорхойлох зэрэг юм. |
Судалгаа |
Банк, санхүү |
5 |
8 |
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зан төлөвийн судалгаа |
2013 |
Мобиком корпораци ХХК |
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий |
1. Монгол улсад гар утас хэрэглэгчдийн тоог оператор болон давхар/хослуулан/ хэрэглээг тус бүрээр тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой. Дээрх зорилгын хүрээнд дараах 2 үндсэн зорилтыг дэвшүүлсэн
▪ Үүрэн телефон хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувийг тодорхойлох
▪ Давхар дугаар хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувь болон хэрэглэж байгаа шалтгаан нөхцлийг тодорхойлох
2. Үүрэн телефоны компаниудад хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай байгааг харьцуулан судлах
3. Дээрх сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд үндэслэн Мобиком корпораци хэрэглэгчдээ тогтвортой барих, шинэ зах зээл эрэлхийлэхэд шаардлагатай маркетингийн хольцийн бодлогын талаар захиалагч байгууллагад зөвлөмж өгөх зорилготой. |
Судалгаа |
Харилцаа холбоо |
6 |
9 |
Өвөрхангай, Хөвсгөл аймгийн үүрэн телефоны зах зээлийн судалгаа |
2013 |
Мобиком корпораци ХХК |
Өвөрхангай, Хөвсгөл |
Судалгаа нь өмнө нь хийгдсэн “Үүрэн телефоны хэрэглэгчийн зан төлвийн судалгаа”-ны зорилгын хүрээнд зах зээлийн чухал ач холбогдол бүхий Өвөрхангай, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийн үүрэн телефоны хэрэглээний зан төлөв, бэрхшээл, цаашдын хандлагыг тодорхойлохыг зорьсон. |
Судалгаа |
Харилцаа холбоо |
7 |
10 |
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зан төлөвийн судалгаа |
2013 |
Хас банк |
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий |
Уг судалгаагаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн зан төлөвийг тодорхойлох, зах зээлийг сегментчлэхэд захиалагч талд зөвлөмж өгөхөд чиглэсэн. Мөн судалгааны үр дүнд үндэслэн захиалагч тал сегментийн удирдлагыг хэрэгжүүлэх гэх мэт маркетингийн чухал шийдвэрүүд гаргах юм. Энэ ерөнхий зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн:
● ЖДБ эрхлэгчдийн салбарын онцлогийг тодруулах
● ЖДБ-ийн төрөл хэлбэр, өмчийн харъяалал, үйл ажиллагааны үндсэн шинжүүдийг (профайл) нарийвчлан тодорхойлох
● ЖДБ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зан төлвийг тодорхойлох
● Тэдний үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг олж тогтоох
● Байгууллагын банкны бүтээгдэхүүний хэрэглээ, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бизнесийн амьдралын мөчлөгтэй нь уялдуулан гаргаж ирэх
● ЖДБ эрхлэгчдийн хувийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
● Харилцагчийн түрийвчид эзлэх хувь (share of wallet)-ийг банк тус бүрээр тодорхойлох |
Судалгаа |
Банк, санхүү |
8 |
11 |
УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах судалгаа |
2013 |
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК |
Улаанбаатар |
Хэрэгцээ тодорхойлох энэхүү урьдчилсан тандах судалгаа нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх төслийн хэрэгцээг тодорхойлох үндсэн зорилготой бөгөөд уг судалгааны үр дүнгээс тус компанийн үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг ямар хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоож, төслийн үйл ажиллагааны үе шат, зохион байгуулалт, хэлбэрийн талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах мөн цаашид шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлох юм. |
Судалгаа |
Цахилгаан, эрчим хүч |
9 |
13 |
Зайрмагны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа |
2014 |
Итали зайрмаг ХХК |
Улаанбаатар |
Зайрмагны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэмжээг судалж, ирээдүйд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх болон зайрмаг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд ямар давуу болон сул тал, боломж, эрсдэл байгааг тодорхойлох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Энэ зорилгын хүрээнд дараах 3 зорилтыг дэвшүүлэн ажилласан:
• Зах зээлд борлуулж буй дотоодын үйлдвэрлэлийн болон импортын зайрмагны нийлүүлэлтийг зураглах
• Зайрмаг худалдан авагчийн хэрэгцээ, шаардлага, худалдан авалтанд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох
• Дотоодын үйлдвэрийн болон импортлогч компаниудын зайрмагны борлуулалтын сувгийг тодорхойлж, оновчтой сувгийг санал болгох |
Судалгаа |
Худалдаа |
10 |
14 |
Хөтөлбөрт суурилсан төсөв хөтөлбөр |
2014 |
Шинжлэх ухаан технологийн сан болон Сангийн яам |
Улаанбаатар |
Энэхүү судалгааны зорилго нь “үр дүн, үр ашгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, гүйцэтгэлийг хангуулах талаар салбар бүрт тохирсон жишиг гаргах” зорилготой.
Судалгааны ажлын хүрээнд:
• Үндэсний болон бүс нутгийн хүрээнд уг сэдэвтэй хамааралтай хууль эрхзүй, дүрэм журмыг судлах
• Хөтөлбөрт суурилсан төсөв хөтөлбөрийн олон улсын туршлагыг судлах
• 12 бодлогын хүрээнд Хөтөлбөрт суурилсан төсөв хөтөлбөрийн аргазүйг хөгжүүлэх ерөнхий зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. |
Судалгаа |
Боловсрол |