Сургалт

Танхимын болон дадлага ажлыг хослуулсан цогц сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ сургалтын олон төрлийн аргачлалыг ашиглаж байна. 18+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Бид бизнесийн үйл ажиллагааг дэмжих болон сайжруулахад чиглэсэн бизнесийн удирдлага, хүний нөөцийн сургалт явуулахаас гадна судалгааны аргазүйн сургалтуудыг зохион байгуулдаг.

Манай сургалт аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагаа, менежментэд тулгарч буй асуудлыг судлан илрүүлж, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барил, дадлыг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн бид салбар бүртээ амжилттай бизнес эрхэлж яваа, арвин туршлагатай багш нартай хамтран ажилладаг. Бид сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахдаа оролцооны, интерактив аргачлал ашигладаг ба зохион байгуулалт, оролцогчдын хэрэгцээний үнэлгээ, сургалтын матерал зэргийг оролцогчдын онцлогт тохируулан бэлтгэж, сургалт бүрийн төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа хийж, үр дүнг үнэлдэг. Оролцогчдод сертификат олгож, гарын авлага, матералаар хангадаг.

Бизнесийн удирдлагын сургалт нь ААНБ-ын бизнес эрхлэх, бизнесээ хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд голлон төвлөрч байна. Бид 10+ бизнесийн удирдлагын сургалтыг ААНБ болон бизнес эрхлэгчдэд амжилттай хэрэгжүүлээд байна.

Бизнесийн удирдлагын сургалтууд:

– Байгууллагын менежмент ба стратеги төлөвлөгөө боловсруулах
– Бизнес төлөвлөгөө боловсруулах
– Маркетингийн стратеги ба төлөвлөгөө боловсруулах
– Санхүүгийн менежмент

Энэхүү сургалт нь хүний нөөцийн менежментийн талаар нэгдсэн ойлголтыг өгч, хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт, хөгжил, стратеги, гүйцэтгэл, хөдөлмөрийн харилцааны талаар цэгцтэй ойлголтуудыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Хүний нөөцийн менежментийн сургалтууд:

– Хүмүүсийг удирдах арга барил
– Хүний нөөцийн менежментийн суурь ойлголтууд
– Хүний нөөцийн менежментийн стратеги
– Байгууллагын тухай онол
– Ажлын байрны шинжилгээ
– Хүний нөөц бүрдүүлэлт
– Төрөлжилтийг удирдах
– Цалин хөлсний менежмент
– Хөдөлмөрийн харилцаа
– Үйлдвэрчний эвлэл ба тохиролцоо

Бид судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой хүн бүхэнд зориулан судалгааны аргазүйн сургалтыг зохион байгуулж байна. Судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн багш нар хичээлийг удирдан явуулдаг бөгөөд судалгаа шинжилгээний орчин үеийн аргазүй, техникийг санал болгодог.

Судалгааны аргазүйн сургалтууд:

– Судалгааны аргачлал ба дизайн боловсруулах
– Судалгааны мэдээлэл цуглуулалт: Анхдагч ба хоёрдогч эх үүсвэрийн
мэдээллийг хэрхэн цуглуулах, түүнийг шинжилгээнд хэрхэн бэлтгэх талаар
зөвлөгөө
– Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх
– Үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичих аргазүй

ҮНИЙН САНАЛ АВАХ

Та үнийн санал авахыг хүсвэл доорх утсаар болон хажууд байрлах формыг бөглөнө холбогдоно уу.

+976 7013 7012
contact@mirim.mn

Сургалт - Үнийн санал авах