“Бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г үзүүлж эхэллээ

МИРИМ Консалтант ХХК, IRIM судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг Оюу Толгой ХХК-ийн санхүүжилтээр 2024-2026 оны хооронд хэрэгжүүлэх “Орон нутгийн хөгжлийг дэмжих бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г Ханбогд болон түүний түншлэгч сумд (Манлай, Баян-Овоо болон Даланзадгад)-д үзүүлэх урт хугацааны төслийг эхлүүлээд байна. ​

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь орон нутгийн талуудыг чадавхжуулах замаар Өмнөговь аймгийн эдийн засгийг төрөлжүүлэн, хөгжүүлэхэд чиглэж байгаа ба Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой, уул уурхайн бус дараах 4 салбарт төвлөрч байна. Үүнд: ​

  1. Орон нутгийн ЖДҮ болон ханган нийлүүлэгчдийн хөгжил, ​
  2. Малчдын тогтвортой амьжиргаа, орлогын төрөлжилт бий болгох, орон нутгийн хоршоодын хөгжлийг дэмжих ​
  3. Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ​
  4. Орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн салбарууд ​

​Зөвлөх үйлчилгээний хүрээнд 2024 онд дараах 12 багц ажлуудыг хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.