Лаа, саван урлалын “Энир брэнд” нэрийн дэлгүүрээ Ханбогд суманд нээлээ

Оюу Толгой ХХК нь Ханбогд сумын малчидтай хамтран ажиллах гэрээний хүрээнд орон нутагт бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, малчдын орлогыг солонгоруулж, мал ахуйгаас өөр давхар орлоготой болгох зорилготой төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МИРИМ Консалтант ХХК нь “Орон нутгийн хөгжлийг дэмжих бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г Ханбогд болон түншлэгч сумдын амьжиргааг дэмжих шинэ бизнесүүдийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна.
Энэ дэмжлэгийн хүрээнд хөгжүүлж буй бизнесийн нэг болох Энир брэндийн бүтээгдэхүүнийг борлуулах нэрийн дэлгүүр нээх, үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээрх төслийн хөрөнгө оруулалт нь үр шимээ өгч эхэллээ.
Бидний зөвлөх үйлчилгээнд хамрагдсан Лаа, саван урлалын “Энир брэнд” нь 2024 оны 2 сард үүсгэн байгуулагдаж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх ажлыг амжилттай туршин 2025 оны 08 сараас эхлэн үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Энир брэнд нь ванны давс, ванны бөмбөлөг, ванны сүү, органик лаа зэрэг гар урлалын бүтээгдэхүүнийг орон нутгаас зах зээлд нийлүүлэх нэрийн дэлгүүрээ Ханбогд суманд нээлээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй органик орц, найрлага ашиглаж, гар урлалын бүтээгдэхүүнийг урлаж байна.
Мөн Энир брэндийн үүсгэн байгуулагч Ч. Дуламжав нь охин У.Дөлгөөний хамтаар үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, сумандаа лаа, саван урлалын сургалтыг зохион байгуулж эхэлсэн нь сум орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Бизнесийн дэмжлэгийн үр дүнд сарын борлуулалтын орлого нэмэгдэж, 2 ажлын байр бий болсон төдийгүй Ханбогд сумын нэрийн брэнд бүтээгдэхүүн хөгжих суурь тавигдаж байна.
Энир брэндийн үйл ажиллагаа нь зөвхөн Ханбогд сумаар хязгаарлагдахгүй ба Улаанбаатар хотын хэрэглэгчдэд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломжтой юм.
Мөн МИРИМ Консалтант ХХК болон IRIM Судалгааны хүрээлэнгийн ажилчид Энир брэндийн Candle Art сургалтад өнөөдөр хамрагдлаа.
Та бүхэн Энир брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг хүсвэл Enir Khanbogd (Энир Органик) фэйсбүүк хуудсаар зочлоорой.
#Oyu_Tolgoi #MIRIM_Consultant #Khanbogd
Leave a Reply