ТАНИЛЦУУЛГА
Бизнес, инновацын зөвлөх үйлчилгээний МИРИМ Консалтант ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж 2013 онд албан ёсоор байгуулагдсан, мэргэшсэн, мэргэжлийн, хараат бус зөвлөх үйлчилгээний байгууллага юм. Манай байгууллага улс төр, бизнес, нийгмийн бүхий л салбарт судалгаа, сургалт, менежментийн зөвлөгөө үзүүлдэг.
Бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болох зорилгынхоо хүрээнд бизнесийн төрөл бүрийн судалгаа, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэж ирсэн бөгөөд экспортын зөвлөх үйлчилгээ, их өгөгдөл, түүний дүн шинжилгээнд тулгуурласан бизнесийн шийдвэр гаргалт, тогтвортой хөгжлийг дэмжсэн бизнесийн судалгаа, зөвлөх үйлчилгээнд илүүтэй төвлөрч байна. Шинэ мэдлэг, холч шийдэлтэй зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, хамтдаа хөгжих эрхэм зорилготойгоор бид ажиллаж байна. Бид харилцагч нартаа мэргэжлийн судалгаанд түшиглэн үр ашигтай шийдэл, онцлогт нь тохирсон бодит хэрэгжих зөвлөгөөг санал болгохоос гадна харилцан итгэлцэл, ёс зүйн зарчмыг үргэлж баримталдаг.
БҮТЭЭЛЧ
Мэргэжлийн судалгаанд түшиглэж, харилцагч нартаа үнэ цэнийг бий болгоно. Үр ашигтай шийдэл, бодитой хэрэгжих зөвөлгөөг санал болгоно.
ИТГЭЛЦЭЛ
Зөвлөх үйлчилгээний үндэсний болон олон улсын стандартыг мөрдөнө. Судалгааны ёс зүйг баримталж, мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.
МОНГОЛ ТУРШЛАГА
Монголын онцлог, орчин нөхцөлд тохирсон шийдлийг санал болгоно.
ТУРШЛАГА
Үйл ажиллагааны туршлага
“МИРИМ Консалтант” ХХК нь 2008 оноос өнөөг хүртэл Монгол улс болон олон улсын түвшинд 180+ төслийг амжиллтай хэрэгжүүллээ. Үүнээс 125 судалгаа, 37 менежментийн зөвлөгөө, 18 сургалтын үйлчилгээг тус тус үзүүлээд байна. Мөн 20 гаруй дата менежментийн төсөл болон 12 брэнд судалгааг хийж гүйцэтгэлээ.
Салбарын туршлага
Банк санхүү, харилцаа холбоо, барилга, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэнд мэнд, аялал зэрэг бүхий салбарт судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж туршлага хуримтлууллаа. Мөн манай компани ХАА болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт илүүтэй төвлөрөн ажиллаж байна.
Газар зүйн туршлага: Монгол Улсад
“МИРИМ Консалтант” ХХК нь 2020 оны байдлаар Улаанбаатар хот, 21 аймаг, нийт 330 гаруй сумдад нийт 315,700 км явж, 10,350 аж ахуйн нэгж, байгууллага, 125,000 гаруй иргэдээс судалгаа аваад байна. Бидний хэрэгжүүлсэн нийт төслийн 80 гаруй хувь бүс, үндэсний хэмжээг хамран хийгдсэн.
Газар зүйн туршлага: Олон улсад
Бид ӨМӨЗО, АНУ, Япон, Герман, Чех, Хятад, Орос, Казакстан зэрэг оронд экспортын болон нууцлаг худалдан авалтын судалгаа ба зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10+ зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна. Манай байгууллага “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол, Хөх хот, Алаша, Баяннуур, Ордос зэрэг аймаг, хотын иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулсан туршлагатай.
Судалгаа, зөвлөх үйлчилгээ
Нийгмийн олон төрөлт бүлэг, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл бүхий 125,000+ иргэн, 10,350+ аж ахуй нэгжээс судалгааны мэдээлэл цуглуулсан байна.
Хүний нөөцийн туршлага
Манай судлаач, мэргэжилтнүүд эдийн засаг, социологи, статистик, сэтгэл судлал, маркетинг, бизнесийн удирдлага, хууль, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн, тухайн салбартаа 10-аас дээш жилийн туршлагатай. Компани дээр хэрэгжсэн төслүүд дээр ажилласан судлаач, зөвлөхүүдийн нийлбэр туршлагыг үнэлбэл 650 жил болно.
Мэдээлэл цуглуулах туршлага
Судалгааны мэдээллийг CATI (Утсаар судалгаа авах арга), CAPI (таблетаар мэдээлэл цуглуулах арга), CAWI (Интернетээр мэдээлэл цуглуулах арга) зэрэг олон төрөлт мэдээлэл цуглуулах аргуудыг ашиглаж байна.
“МИРИМ Консалтант” ХХК-д орон тооны 10+ үндсэн ажилтан, мэргэшсэн 10+ үндсэн зөвлөх, 60+ гэрээт зөвлөх, 20+ мэдээлэл оруулах ажилтан, 10+ чанарын хяналтын ажилтан, 300+ талбарын гэрээт судлаач ажилладаг. Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт мэдээлэл цуглуулах мэргэжлийн байнгын гэрээт судлаачидтай.
Я.Бямбасүрэн
ТУЗ-ын дарга, Зөвлөх
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Бид 2020 оны байдлаар нийт 120+ гаруй олон улсын байгууллага, төрийн байгууллага, бизнесийн байгууллага, ТББ, хувь хүнтэй хамтран ажиллаад байна.
МИРИМ Консалтант компани Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны зөвлөх компанийн жагсаалтад бүртгэлтэй бөгөөд зардал хуваалцах зарчмаар жижиг, дунд ААН-үүдэд зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Энэ төслийн хүрээнд 13 байгууллагад хөнгөлөлттэй үнээр 14 төслийг хэрэгжүүлээд байна.