“Эндометриоз эмгэгтэй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгаа”-ны тайлан хэвлэгдэн гарлаа

“Монос трейд” ХХК-ийн захиалгаар MИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг “Эндометриоз эмгэгтэй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 03-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны зорилго нь Олон улсад болон Монголд эндометриоз оноштой эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэлт, өвчлөлийн тархалт, үр нөлөө, эмчилгээ ямар түвшинд байгааг судалж, хууль эрх зүй, бодлогын орчин, оролцогч талуудын хамтын ажиллагаанд шинжилгээ хийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн.

Энэ судалгааны ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмч Ч.Мөнхбаяртай хамтран ажиллав.

Судалгааны үр дүнг 2024 оны 09 сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд судлал ололт, хөгжил” хуралд танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published.