ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИЙН СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСЛАА
Манай байгууллага нь Markelytics Solutions Asia. Pte. LTD олон улсын судалгааны байгууллагатай хамтран тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, зан төлөв, хандлагыг судлах зорилготой “Хэрэглэгчийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажлын 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд дөрвөн үе шаттайгаар гүйцэтгэж дуусаад байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсаас гадна Казакстан, Индонез, Орос болон Тайван улсуудад ижил судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүнээр нэгэн зэрэг зохион байгуулснаараа онцлог байлаа. Судалгаанд Монгол Улсын 6 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгч 3400 хүнийг хамруулав.
Leave a Reply