“Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.
МИРИМ Консалтант ХХК нь Каритас Чех Репаблик-ийн захиалгаар, “Монгол улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.
Уг зөвлөх үйлчилгээг МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг 2022 оны 06 дугаар сарын 08-наас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны хооронд нийт 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.
Тус судалгааны зорилго нь Монголын дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал, зах зээлийн өсөлтөд тулгарч буй бэрхшээл, зах зээлийн хэмжээ, багтаамж, боломж, эрсдэлд дүн шинжилгээ хийж дүгнэх, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх БЖДҮ-үүдэд бүтээгдэхүүн хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд дэмжлэг болохуйц санал боловсруулахад оршино.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:
- Дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний НИЙЛҮҮЛЭЛТИЙН судалгааг хийх: Дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүчин чадал, нөөц боломж, зах зээлийн эзэмшил, өрсөлдөөн, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ зэргийг нарийвчлан судлав.
- Дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний ЭРЭЛТИЙН судалгааг хийх: Дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж, хэмжээ, өсөлтийн хувийг тодорхойлж, цаашдын эрэлт хэрэгцээ, худалдан авагчийн зан төлөвийг тодорхойлов.
- Нөхцөл байдлын судалгааг хийх: Энэ хүрээнд дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний хууль, эрх зүйн орчин, одоогийн хэрэгжиж буй хөтөлбөр, олон улсын судалгаанд дүн шинжилгээ хийж, экспорт, импортын хэмжээг тооцох, гол бүтээгдэхүүн дээр чанар, үнийг харьцуулахад чиглэв.
- Мэргэжлийн зөвлөгөө, санал зөвлөмжийг санал болгосон. Судалгааны үр дүнд тулгуурлан одоогийн байгаа бүтээгдэхүүнийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх болон шинээр гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрийн зах зээлийн боломж, хязгаарлалтыг тодорхойлж, шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулав.
Leave a Reply