“УБЦТС ТӨХК-ийн 2022-2025 оны Стратегийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ”-г амжилттай хийж дуусгалаа.
МИРИМ Консалтант ХХК нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн захиалгаар “УБЦТС ТӨХК-ийн 2022-2025 оны Стратегийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ”-г амжилттай хийж дуусгалаа.
Уг зөвлөх үйлчилгээг МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны хооронд нийт 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.
Тус судалгааны зорилго нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хөгжлийн бодлогын хүрээнд өмнөх бий болгосон ололт, амжилтад тулгуурлан цаашдын стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлсон төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад чиглэсэн.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Цахилгаан эрчим хүчний салбарын олон улсын хөгжлийн хандлагыг судалсан. Уг судалгаа нь ЦЭХ-ийг түгээх, хангах үйл ажиллагаанд төвлөрсөн. Үр дүнд нь ОУ-ын хөгжлийн хандлагад тулгуурлан УБЦТС ТӨХК-ийн ирээдүйн хөгжлийн зураглалыг шинэчлэн гаргах, техник технологийн шийдэл хувилбарууд, эдгээрээс сонголт хийх боломжийг тодорхойлсон.
- Монгол улсын хөгжлийн бодлого, зорилтуудад шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээ нь улсын урт хугацааны хөгжлийн төсөөлөл, ялангуяа Улаанбаатар хот, түүний бүс нутгийн хэтийн хөгжил, хотжилтын төлөвлөлтөд төвлөрсөн. Дээрх судалгааны үр дүнд УБЦТС ТӨХК-ийн ирээдүйн хөгжилд харгалзах дотоод зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг баримжаалахыг зорьсон.
- Монгол улсын цахилгаан эрчим хүчний салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг судалж ЦЭХ-ийг түгээх, хангах үйл ажиллагааны зохицуулалтын байдлыг тодруулахад төвлөрсөн. Үр дүнд нь компанийн өсөлт, хөгжилд нөлөөлж буй зохицуулалтын хүчин зүйлсийг тодруулж, цаашид анхаарах асуудлуудыг боловсруулахад ашигласан.
- ЦЭХ-ний зах зээл ба хэрэглэгчдийн төлөв байдлыг судалсан. Энэ судалгаа нь зорилтот зах зээл ба хэрэглэгчдэд төвлөрсөн. Үр дүнд нь компанийн зорилтот хэрэглэгчид, тэдний онцлог, төлөв байдлыг тодруулж, зах зээлийн багтаамжийн таамаглалыг гаргасан.
- УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагаанд дотоод, гадаад орчны шинжилгээг хийж өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлсон. Дотоод орчны шинжилгээний үр дүнд байгууллагын SWOT, гадаад орчны шинжилгээний үр дүнд PESTLE шинжилгээ хийж нөхцөл байдлыг тодорхойлсон. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хийж буй судалгаануудад тоон болон чанарын мэдээлэл цуглуулах аргыг хослуулан ашигласан. Бодлого, стратегийн баримт бичиг боловсруулах онол, арга зүйн дагуу байгууллагын макро, микро орчны иж бүрэн шинжилгээний үр дүнд тулгуурлан эрчим хүчний салбар, түгээх үйлчилгээний технологийн ололт, хөгжлийн чиг хандлагыг харгалзан УБЦТС ТӨХК-ийн 2022-2025 оны Стратегийн төлөвлөгөөг боловсруулсан.
Leave a Reply