“Монголын Хөдөө Аж Ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд Ковид-19-ийн нөлөөлөл судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

МИРИМ Консалтант ХХК нь Эн Ти Си Интернэйшнл Компанийн захиалгаар “Монголын Хөдөө Аж Ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд Ковид-19-ийн нөлөөлөл судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

Уг зөвлөх үйлчилгээг МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд нийт 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

Тус судалгааны зорилго нь Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудаас асуулга судалгаа авах замаар Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдал болон Ковид -19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийг (зөвхөн сөрөг үр дагаварт төвлөрөлгүй, эсрэгээрээ сайн үр дагавар үзүүлсэн нөхцөл байдлыг ч мөн хамруулах) тодруулж, ХАА-н нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй асуудал болон сул талыг тодорхойлох зорилготой. Судалгааны үр дүнд үндэслэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбар, анхаарах асуудал зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн.

Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:

  1. Ковид-19 цар тахлын өмнөх болон дараах хэрэглэгчдийн хэрэглээний хандлагын өөрчлөлтийг тодорхойлох
  2. Ковид-19 цар тахлын өмнөх болон дараах үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын ашиг болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмжид үзүүлсэн нөлөөллийг илрүүлэх. Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудыг чиг үүргээр нь дараах бүлэгт ангилж судалгаанд хамруулна. Үүнд:
  • Материал, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч
  • Үйлдвэрлэгч
  • Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах болон бөс барааны үйлдвэр эрхлэгч
  • Тээвэрлэлт, бөөний борлуулалтын аж ахуйн нэгж
  • Жижиглэн худалдааны сүлжээний борлуулагч
  1. Судалгааны үр дүнг нэгтгэн тайлан бэлтгэх, тайланг илтгэх семинар зохион байгуулсан.

Судалгаанд хамрагдах оролцогч талуудыг (хэрэглэгч, тариаланч, малчин, бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаачид) санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд хамруулсан. Нийт 1295 респондентоос мэдээллийг цуглуулсан.

Leave a Reply

Your email address will not be published.