СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Бизнес инновацийн МИРИМ Консалтант ХХК нь макро эдийн засгийн судалгаа, загварчлалын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагын хувьд Монгол Улсын төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийн судалгаа, Орон нутгийн төсвийн суурь зарлагын төлөвлөлтийн аргачлал боловсруулсан туршлага, хүний нөөцдөө тулгуурлан Сангийн Яамны “Өрийн удирдлагын хэлтсийн албан хаагчдын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөр боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлыг өнгөрсөн 5 сарын хугацаанд гүйцэтгэлээ.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд:

  • ӨУХ-ийн үндсэн чиг үүрэг, ажил үүргийн хуваарилалт, зохион байгуулалтад дүн шинжилгээхийх;
  • Өрийн удирдлагын хэлтсийн ажлын горим, дотоод үйл ажиллагаа зохицуулалтын гарын авлага боловсруулах;
  • Өрийн удирдлагын хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн хөгжилд дүн шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөр боловсруулах;
  • Өрийн удирдлагын хэлтсийн албан хаагчдын мэргэжлийн хөгжлийг дэмжих гарын авлага боловсруулах зэрэг ажлыг бодлого, эрх зүйн зохицуулалтад, өнөөгийн хэрэгжилт нөхцөл байдалтай уялдуулан судалгаа, дүн шинжилгээ хийж түүндээ үндэслэн холбогдох баримт бичгийн төсөл болон үндсэн чиг үүрэг бүртээ уялдсан гарын авлага боловсруулан ажилласан болно.

МИРИМ Консалтант ХХК-ны тус зөвлөх үйлчилгээг байгууллага, аж ахуйн нэгж бүр хүний нөөцийн хуваарилалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтдаа нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийн цаашдын  бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний тасралтгүй хөгжлийг дэмжих, цогц арга хэмжээ авах “жишиг” санаачилга хэмээн үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.