“МСҮТ-ын цар тахал, онцгой байдлын үеийн бэлэн байдлын суурь судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ
МИРИМ Консалтант ХХК нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын захиалгаар “МСҮТ-ын цар тахал, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх” нь төслийн суурь судалгааг амжилттай хийж дуусгалаа.
Тус судалгааны зорилго нь зорилтот сургуулиудын цар тахал, гамшиг ослын үеийн бэлэн байдал, болон суралцагчид, багш, ажилчдын гар угаах мэдлэг, хандлага, дадлын одоогийн нөхцөл байдлыг тодорхойлоход чиглэсэн. Судалгааг Улаанбаатар хотын гурван МСҮТ, Дархан, Завхан, Өмнөговь, Дорнод аймгийн тус бүр нэг МСҮТ-ийг хамруулан 2020 оны 10 сарын 30-аас 11 сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:
- Цар тахал болон гамшиг ослын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, бэлэн байдлыг төслийн зорилтот 7 МСҮТ-ийн хүрээнд тодорхойлсон.
- Зорилтот МСҮТ-ийн цар тахал болон гамшиг ослын үеийн сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, суралцагч нарт зориулсан онлайн сургалтын бэлэн байдлыг тодорхойлсон.
- Суралцагчдын онлайн сургалтад хамрагдах чадвар, бэлэн байдлыг үнэлсэн.
- Яаралтай, болзошгүй гамшиг, ослын үед зорилтот МСҮТ-ийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадварыг тодорхойлсон.
Leave a Reply