Хашаат сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна

 

Барилга хот байгуулалтын яам, Архангай аймгийн ЗДТГ болон аймгийн ГХБХБГ-ын захиалгаар “Хашаат сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г МИРИМ Консалтант компани Алтайн Газрын хүч ХХК-тай хамтран боловсруулж байна.

Тус зөвлөх үйлчилгээг 2020 оны 8 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэнэ. Судалгааны зорилго нь Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүс нутаг, хот байгуулалтын болон хөрш зэргэлдээ орших сумдын хөгжлийн бодлоготой уялдуулан хүн ам татахуйц хэмжээний сум болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлт бүхий хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад оршино.

МИРИМ Консалтант нь нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн судалгааг хийж, сумын 2050 он хүртэлх төлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцан хийж гүйцэтгэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published.