Цэцэрлэг, сургуулиуд гадаад, дотоод орчны аюулгүй байдалдаа “Эцэг эхийн оролцоот, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” хийлээ
Швейцарын Хөгжлийн Агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөлд 2020 онд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 7 цэцэрлэг 2 ЕБС хамрагдаж байна.
Төсөлд хамрагдаж байгаа цэцэрлэг, сургуульд барилгын их засвар, дулаалгын ажлыг хийгдэхээс гадна төслийн хүрээнд боловсруулсан “Эцэг эхийн оролцоот үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний аргачлалыг туршин хэрэгжүүлж байна. Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг бизнес, инновацын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МИРИМ Консалтант ХХК боловсруулж, цэцэрлэг, сургуулийг туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, арга зүй удирдлагаар ханган ажиллаж байна.
Цэцэрлэг, сургуульд “Эцэг эхийн оролцоот үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний аргачлалыг хэрэгжүүлэхийн тулд удирдлага, багш, эцэг эх, суралцагчийн төлөөлөл бүхий дэмжих баг байгуулж тодорхой зохион байгуулалтад орохын зэрэгцээ онлайн сургалтад хамрагдаж нэгдсэн ойлголт мэдлэгтэй болохоос хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлаа эхлүүлсэн юм. Энэхүү аргачлал цэцэрлэг, сургууль бүрийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал ялгаатай учир тэднийг өөрсдийн онцлогтоо тохируулан ашиглах боломжтой байдлаар боловсруулалт хийгдсэн юм. Одоогийн байдлаар цэцэрлэг, сургуулиуд гадаад, дотоо орчны аюулгүй байдлаа тухайн аргачлалаар үнэлж, тулгамдаж буй асуудлаа шийдэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.
Leave a Reply