Эцэг эхийн оролцоот, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан хэрэгжүүлнэ

Швейцарын Хөгжлийн Агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 2020 оны Нийслэлийн 7 цэцэрлэг 2 ЕБС-ийн барилгын их засвар, дулаалгын ажлыг гүйцэтгэнэ. 

Төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг төсөл хэрэгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцад эцэг эхийн оролцоот үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, нийгмийн эгэх хариуцлага, хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг бүрдүүлэх юм. Энэ бүрэлдэхүүн хэсгийг бизнес, инновацийн зөвлөх үйлчилгээний МИРИМ Консалтант ХХК гүйцэтгэх гэж байна. Зөвлөх үйлчилгээний хүрээнд эцэг эхийн оролцоот, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан, төсөл хэрэгжих цэцэрлэг, сургуульд туршин хэрэгжүүлнэ. 

Leave a Reply

Your email address will not be published.