Аж ахуй эрхлэгчийн холбогдох зах зээлд эзлэх хувь болон давамгай байдлыг тогтоох журам-ыг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын захиалгаар тус судалгааг 2020 оны 1 сарын 16-аас 3 сарын 16-ны хооронд хийж гүйцэтгэв.

Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлан гарахтай холбогдуулан “Аж ахуй эрхлэгчийн холбогдох зах зээлд эзлэх хувь болон давамгай байдлыг тогтоох журам”-ыг шинэчлэн, боловсронгуй болгоход судалгааны зорилго чиглэсэн.

ЖАЙКА-аас Монгол улсын ШӨХТГ-тай хамтран “Монгол Улсны шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн хоёр дугаар шатыг хэрэгжүүлж, энэ хүрээнд Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн боловсронгуй болгохтой холбогдуулан “Аж ахуй эрхлэгчийн холбогдох зах зээлд эзлэх хувь болон давамгай байдлыг тогтоох журам”-ыг шинэчлэх шаардлага бий болсон.

Судалгааны хүрээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тодорхойлох нөхцөл байдлын судалгаа, олон улсын туршлагын харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд холбогдох зах зээлийн судалгааны тайлан, давамгай байдлыг тодорхойлох гарын авлагыг шинээр боловсруулж, шинэчилсэн журмын төсөл дээр санал орууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.