Худалдагчийн бүтээгдэхүүний мэдлэгийг дээшлүүлэх Хөтөлбөр төслийг хэрэгжүүллээ
“JTI Mongolia”-ийн захиалгаар тамхины зах зээлд өмнө нь нийлүүлэгдэж байсан танигдсан брэндийг дахин зах зээлд гаргах, бүтээгдэхүүний борлуулалтын төлөвийг судлах, худалдагчдын бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх маркетингийн хяналт үнэлгээний ажлыг гүйцэтгэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа тамхи борлуулах эрх бүхий дэлгүүрүүдэд борлуулалтын хяналтыг нэг сарын турш хийсэн бөгөөд хөтөлбөрийн үе шат бүрд дотоод чанарын хяналтыг өдөр тутамд гүйцэтгэж, хяналтын ажлыг шууд газар дээрээс хянах боломжтой “My live track” GPS системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
Leave a Reply