Дата менежмент

Манай компани оюуны бүтээлийн жинхэнэ байдлыг шалгах ИНГҮМЭЛ платформыг хөгжүүлдэг. ИНГҮМЭЛ нь оюуны бүтээл, боловсролын зэрэг горилсон ажил, төрөл бүрийн бичвэрийг зохиогч өөрөө бичсэн эсэх, хэн нэгнээс ишлэл зүүлтгүйгээр хуулсан эсэхийг шалгадаг программ хангамж юм. 3+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Их өгөгдөлд тулгуурласан судалгаа, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд өгөгдлийн санг бүрдүүлэх, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх гэсэн үйл ажиллагаааг хэрэгжүүлж байна. Өгөгдлийн сан бүрдүүлэхдээ өгөгдлийн сангийн бүтэц, технологи, дэд бүтцийг хослуулан хөгжүүлэлт хийж байгаа бол өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ орчин үеийн арга, загварчлад, ур чадвар, технологийг хослуулан ажиллаж байна.

Бид их өгөгдөлд тулгуурласан бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжих зөвлөх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тодруулбал, өөрийн мэдээллийн санг бүрдүүлсэн ААНБ-уудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, байгууллагын төлөвлөлт, шийдвэр гаргалтад чухал нөлөө бүхий үр дүнг боловсруулж байна.

ИНГҮМЭЛ ПЛАТФОРМ:

Бид оюуны бүтээлийн жинхэнэ байдлыг шалгах ИНГҮМЭЛ платформыг хөгжүүлдэг. Ингүмэл нь оюуны бүтээл, боловсролын зэрэг горилсон ажил, төрөл бүрийн бичвэрийг зохиогч өөрөө бичсэн эсэх, хэн нэгнээс эшлэл зүүлтгүйгээр хуулсан эсэхийг шалгадаг программ хангамж юм.

Мэдээллийн нэгдсэн сан
Бүх түвшний эрдмийн ажил, зохиогчийн бүтээлийн нэгдсэн санг бүрдүүлэхийн зэрэгцээ эшлэлийн статистикийг боловсруулна.

Давхардал илрүүлж, эх сурвалжийг харуулах
Аливаа бүтээлийг өөрийн нэгдсэн сан болон интернэт орчны эх сурвалжуудтай харьцуулж, давхардлыг тооцон үнэлгээ өгч, давхардсан эх сурвалжийн мэдээллийг харуулна.

Шуурхай найдвартай ажиллагаа
Интернэт орчны вэб технологид суурилсан платформ учир орон зай, цаг хугацаанаас үл хамааран ажиллана.

ҮНИЙН САНАЛ АВАХ

Та үнийн санал авахыг хүсвэл доорх утсаар болон хажууд байрлах формыг бөглөнө холбогдоно уу.

+976 7013 7012
contact@mirim.mn

Дата менежмент - Үнийн санал авах