Монголын цахилгаан холбоо ХК-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хэрэгжүүллээ
МЦХ ХК-ийн захиалгаар суурин утас, интернет, к абелийн телевиз хэрэглэгчдийн зан төлөв, сэтгэл ханамж, хэрэглээний онцлог, хандлагыг тодруулж улмаар хэрэглэгчдэд ямар үйлчилгээг хүргэх, сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж боловсруулах зорилготой байв. Судалгааны мэдээллийг асуумж судалгааны аргаар байгууллагын болон хувь хэрэглэгчээс цуглууллаа. Үр дүнд МЦХ-ны суурин утас, КАТВ кабелийн телевиз, интернет гэсэн үндсэн 3 үйлчилгээний хүрээнд цаашид баримтлах бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулахталаарх дүгнэлт, санал зөвлөмжийг боловсрууллаа.
Leave a Reply