Баянхонгор аймгийн зарим сумдын нийгэм эдийн засгийн суурь Судалгааг хэрэгжүүллээ
Капкорп Монголиа ХХК-ийн захиалгаар IRIM cудалгааны хүрээлэнтэй хамтран Петро Матад ХХК-ийн хайгуулын IV (Богд), V (Онги) талбайн хамрах 7 сумын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын суурь судалгааг хэрэгжүүллээ. Судалгааны анхдагч зорилтын хүрээнд хайгуулын талбай дайран өнгөрч буй сумдын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сум, баг, өрхийн түвшинд гаргаж, улмаар төслийн хайгуулын үе шатанд бий болох үр нөлөөг хэмжиж, удирдлага, мониторингийн төлөвлөгөө боловсрууллаа. Судалгааны хоёрдогч зорилтын хүрээнд орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд хайгуулын үйл ажиллагаанаас үзүүлж болзошгүй сөрөг нөлөө, эрсдэлийг тодорхойлж, улмаар сөрөг нөлөөллөөс сэргийлэх, эрсдэлийг бууруулах стратегийг боловсруулсан. Судалгааг асуумж судалгаа, гүнзгийрүүлсэн ярилцлага, ажиглалт зэрэг тоон болон чанарын олон аргын тусламжтайгаар хэрэгжүүлсэн бөгөөд 7 сумын өрхүүд, сумын засаг дарга, багийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, сургуулийн багш, шашны тэргүүн, иргэний нийгмийн төлөөлөл, ахмадын холбооны тэргүүн, бичил уурхайчин, ЖДҮ эрхлэгч, эмнэлгийн байгууллагын ажилтан зэрэг төрөл бүрийн бүлгийн төлөөллийг судалгаанд хамрууллаа.
Leave a Reply