Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэгч жижиг дунд аж ахуй нэгжийн бизнес төлөвлөгөө боловсруулах жишиг судалгааг гүйцэтгэлээ
Чех улсын PIN ОУТББ Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд “Хонины ноосоор байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэлтийн сувгийн хөгжүүлэх нэгдсэн арга барил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. PIN- SWITCH-н урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хонины ноосоор аж ахуй эрхэлдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоо, орон нутгийн түвшний аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллаж бизнес санааг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн чадавхжуулах арга замд суралцах хөтөлбөрт хамруулах, мөн хонины ноосоор үйлдвэрлэлийн зах зээлийн талаарх малчид, барилгын компани, архитектурууд, бодлого тодорхойлогч, өрх гэрүүдийн ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан.
Зөвлөх үйлчилгээ 2 үе шаттай хэрэгжсэн бөгөөд эхний шатанд МИРИМ-н зөвлөхүүд оролцогчдод бизнес болон маркетингийн үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүгийн төлөвлөгөө тайланг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөх зэргийг сургалтаар заалаа. Үүнээс гадна хөрөнгө оруулалт, өсөлт зэрэг нягтлан бодох бүртгэлийн асуудлууд, баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгал, татвар зэрэг чухал сэдвүүдийн талаар мэдлэг олгосон. Хоёрдугаар үр шатанд 3 жижиг дунд үйлдвэр сонгогдож, компани бүр МИРИМ-н зөвлөх нэг бүрээс сургалт авсан ба хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангахуйц бизнес төлөвлөгөөг боловсруулдаг болтлоо менежмент, санхүү болон маркетингийн төлөвлөгөөгөө сайжруулж чадсан юм.
Leave a Reply