Мөрөөдлийн үр хадгаламж эзэмшигчдийн нийгэм, эдийн засгийн судалгаа
МИРИМ Консалтант ХХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд жижиг бизнес эрхэлдэг худалдаа эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдал, санхүүгийн хэрэгцээ шаардлагыг судаллаа. Судалгааны хүрээнд өрхийн орлого, зарлага, өрхийн хадгаламж, өрхийн зээлийн түвшин болон хадгаламж эзэмшигчдийн ашиглаж байгаа даатгалын бүтээгдэхүүнүүд, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлов.
Цаашлаад хадгаламж эзэмшигчдийн борлуулж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, лангууны эзэмшил, татан авалтын дундаж хугацаа, бизнесийн холбоодын гишүүнчлэл, бизнесийн цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө, хэрэгцээ шаардлагыг тодорхойллоо.
Албан бус секторт ажиллаж байгаа Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэлгэрэнгүй судалсан анхдагч судалгаануудын нэг болсон бөгөөд манай судалгааны хүрээлэнгийн зүгээс цаашид энэ санаачилгыг үргэлжлүүлэн панел дата сан үүсгэх, брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
Leave a Reply