“Монгол Улсын Жижиг, Дунд Бизнесийн Өрсөлдөх Чадварын Судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгуулав

МИРИМ Консалтант ХХК нь 5 жилийн ойн хүрээнд “Монгол улсын жижиг, дунд бизнесийн хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй: зөвлөх үйлчилгээний үнэ цэн” сэдэвт хурлыг 2019 оны 1 дүгээр сард зохион байгуулсан.

Энэ удаад  МИРИМ Консалтант ХХК нь  10 ЖИЛИЙН ойн хүрээнд Хөгжлийн шийдэл ТББ болон  IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын Жижиг, Дунд Бизнесийн Өрсөлдөх Чадварын Судалгаа”-ны дүнг үр танилцуулах оролцогч талуудын уулзалтыг 2024 оны 01 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад төрийн байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллагууд, ЖДБ эрхлэгч нар, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Уг уулзалтаар салбарын гол оролцогч талуудад судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд судалгааны үр дүнгээр бага үнэлгээтэй гарсан үзүүлэлтүүд дээр талууд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хийх ажлууд дээр санал бодлоо солилцлоо.

MИРИM Консалтант ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХОЛЧ, ГОЛЧ, БҮТЭЭЛЧ шийдэлтэй зөвлөх үйлчилгээг хүргэж, хамтдаа хөгжих эрхэм зорилгыг түгээхэд төвлөрөн ажиллаж байна.

Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг тус линкээр орж  https://dsmongolia.org/newsers/978-9919-0-2242-6/ танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.