Хэрэглэгчийн зан төлөвт суурилсан үнийн мэдрэмжийн судалгааг зохион байгуулах нь

“Тоёота Сэйлс Mонголиа” ХХК-ийн захиалгаар MИРИМ Консалтант ХХК-н судалгааны баг “Хэрэглэгчийн зан төлөвт суурилсан үнийн мэдрэмжийн судалгаа”-г суудлын дунд зэргийн хэмжээтэй SUV загварын автомашин хэрэглэгчдийн дунд 2023 оны 11 сарын 27-ноос 2024 оны 01 сарын 27-ны  хооронд хийж гүйцэтгэж байна.

Уг судалгаагаар дамжуулан автомашин худалдан авах чадвартай хэрэглэгчдээс брэндийн танигдсан байдал, ойлголт, автомашин худалдан авах зан төлөв, хэрэгцээтэй эсвэл таашааж автомашины тоноглол, худалдан авах хэлбэр, хэрэглэгчийн үнэнч байдал, автомашины зах зээлийн үнийн талаарх төсөөллийг тодруулахад чиглэж байна.

Хэрэглэгчийн зан төлөвт суурилсан үнийн мэдрэмжийн судалгааг хийж гүйцэтгэхдээ тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулан  гүйцэтгэж байгаа ба судалгаанд Toyota, Lexus, Хятад машины брэнд, Nissan, Ford, Suzuki, Hyundai, Mazda зэрэг 8 брэндийн 31 загварын суудлын авто машин эзэмшигч 300 иргэдээс нүүр тулсан ярилцлага, утсан болон онлайн видео хэлбэрээр асуумж судалгааны аргаар мэдээлэл цуглуулсан бол, 5 удаагийн фокус бүлгийн ярилцлага (ФБЯ) зохион байгуулж байна.  Фокус бүлгийн ярилцлага судалгааг зохион байгуулахдаа 1 удаагийн ярилцлагад 5-6 оролцогчийг хамруулж, захиалагчийг судалгааны үйл явцыг ажиглах, сонирхсон тухайн бүрт асуух боломжийг бүрдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published.