Хятад суудлын автомашин зах зээлд тодорхой орон зайг эзэлж, хэрэглэгчдэд танигдсаар байна

MИРИМ Консалтант нь 2022 онд Тоёота сэйлс монголиа компанийн захиалгаар “Хятад суудлын автомашин хэрэглэгчдийн судалгаа”-г гүйцэтгэж байсан бол 2023 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд уг судалгааг хятад суудлын автомашин хэрэглэгчдийн дунд дахин зохион байгууллаа. Судалгаагаар хятад суудлын автомашин хэрэглэгчдийн мэдлэг, ойлголт, хандлага, туршлага, цаашдын хүсэл сонирхол, хүлээлтийг тодорхойлсон бөгөөд нийт 161 хэрэглэгчдийг хамруулсан.

2023 оны судалгааны үр дүнг өмнөх оныхтой харьцуулбал хэрэглэгчдийн ерөнхий сэтгэл ханамжийн түвшин дээшилсэн бөгөөд нийт судалгаанд оролцогчдын 78.3% нь дараа хятад машин худалдан авна, одоогийн эзэмшиж буй хятад машинаа өөр хүнд санал болгон гэсэн байр суурьтай байгаа юм. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 8% нь анхны машинаараа хятад суудлын автомашин сонгосон бөгөөд хятад машин Монголын зах зээлд тодорхой орон зайг эзэлж, хэрэглэгчдэд танигдаж буйтай холбоотой юм.

Leave a Reply

Your email address will not be published.