“Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг блокчэйн технологиор даатгах нь төслийн суурь судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

МИРИМ Консалтант ХХК нь Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг-ийн захиалгаар “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг блокчэйн технологиор даатгах нь төслийн суурь судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

Уг зөвлөх үйлчилгээг МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг 2022 оны 06-р сарын 28-аас 2022 оны 08-р сарын 25-ны хооронд нийт 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

Тус судалгааны зорилго нь Судалгааны зорилго нь БЖДҮ эрхлэгчдийн эрсдэлийн талаарх ойлголт, хандлага, мэдлэг, тэдний бизнесийн  эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, эрсдэлээс хамгаалах тохиромжит арга хэрэгсэл, менежментийг тодорхойлоход чиглэсэн.

Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • БЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийн талаарх ойлголт, хандлага, мэдлэгийг тодорхойлох
    • БЖДҮ эрхлэгчдийн бизнесээ даатгалд даатгуулсан байдал, даатгалын ач холбогдлын талаарх тэдний үнэлгээг тодорхойлох
    • БЖДҮ эрхлэгчдийн одоогийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сэтгэл ханамж, ач холбогдол, бүтээгдэхүүн, үйлчилгээний одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох
    • БЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн удирдлага, зохион байгуулалт болон цахим технологи ашиглаж буй байдлыг тодорхойлох
    • БЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд үзүүлсэн Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон даван туулсан арга замуудыг тодорхойлоход чиглэсэн.

Leave a Reply

Your email address will not be published.