“Дата төвийн зах зээлийн судалгаа, бизнес загвар, эрх зүйн орчны судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

МИРИМ Консалтант ХХК нь Өмнөговь аймгийн ЗДТГ захиалгаар, Говийн Оюу хөгжлийн дэмжих сангийн санхүүжилтээр “Дата төвийн зах зээлийн судалгаа, бизнес загвар, эрх зүйн орчны судалгаа”-г амжилттай хийж дуусгалаа.

Уг зөвлөх үйлчилгээг МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг 2021 оны 12 дугаар сарын 25-аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны хооронд нийт 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

Тус судалгааны зорилго нь Өмнөговь аймагт уул уурхайн бус бизнесийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Дата төвийн зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгч, хууль, эрх зүйн орчны судалгааг хийж захиалагч талд дата төвийн хоёр төрлийн бизнес моделийг боловсруулан өгөхөд чиглэсэн.

Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:

  1. Дата төвийн чиглэлээр Монгол улсын урт хугацааны бодлогын бодлогын баримт бичигт туссан асуудлыг судалж, улмаар холбогдох хууль, дүрэм, журмын зохицуулалтын талаар нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэсэн.
  2. Олон улсын дата төвийн зах зээлийг судалж, Монгол дахь дата төвийн зах зээлийн багтаамж, хэмжээ, хувийг тодорхойлсон.
  3. Дата төвийн үйлчилгээг авах боломжтой Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, үүрэн оператор, банк, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийж, тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхлыг судалсан. Мөн Өмнөговь аймгийн 301 иргэнийг судалгаанд хамруулж, цахим үйлчилгээний сэтгэл ханамж, дата төвийн хэрэгцээ шаардлагыг судалсан.
  4. Дата төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг үүсгэж, гол өрсөлдөгч 5 байгууллагыг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон өрсөлдөгчийн судалгааг хийж гүйцэтгэсэн.
  5. Дээрх судалгааны үр дүн дээр үндэслэн хоёр төрлийн бизнес моделийг боловсруулсан. Үүнд: 1. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд чиглэсэн дата төвийн бизнес модель, 2. Олон улсын харилцагчдад чиглэсэн дата төвийн бизнес модель.

Leave a Reply

Your email address will not be published.