“Шинэ үеийн итгэлийн удирдагчид төслийн суурь судалгаа” -г амжилттай хийж дуусгалаа

МИРИМ Консалтант ХХК нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын захиалгаар “Шинэ үеийн итгэлийн удирдагчид төслийн суурь судалгаа” -г амжилттай хийж дуусгалаа.

Тус судалгааны зорилго нь төслийн зорилтот бүлгүүдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төслийн хэрэгжилтийн төгсгөлд үр дүнгээ хэмжихэд анхны төлөв байдал буюу гарааны хэмжилтүүдийг тогтооход чиглэсэн. Судалгааг Архангай, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий аймаг болон Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд 2021 оны 05 сарын 13-аас 07 сарын 09-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

50 итгэлд суурилсан байгууллагын удирдагч, 110 гишүүд, 138 хүүхэд, өсвөр үеийнхэн, 20 ОНХА, нийт 316 оролцогчийг хамруулсан. Төслийн суурь нөхцөл, үр дүнг олон талын байр суурьд тулгуурлан үнэлэх, тодруулах зорилгоор судалгааг гүйцэтгэхдээ тоон болон чанарын аргуудыг хослуулан ашигласан.

Судалгааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:  

  • Итгэлд суурилсан байгууллагуудын чадавх, бүртгэл, зөвшөөрөл болон өөрийн байртай эсэх, ажиллах орчин нөхцөл, санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ, үйл ажиллагааны тасралтгүй байдал зэргийг тодорхойлсон.
  • Итгэлд суурилсан байгууллагуудын удирдагчийн менежментийн мэдлэгийн түвшнийг тодорхойлохдоо бодлого төлөвлөлт, санхүү, хүний нөөц, маркетинг, хамтын ажиллагаа болон хүүхэд хамгаалал зэрэг үзүүлэлтийг харгалзсан бол, ур чадварын түвшнийг тодорхойлохдоо удирдлагын манлайлал, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, төлөвлөх, бичиг баримт боловсруулах зэрэг үзүүлэлтээр тодорхойлсон,
  • Хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, хандлага, мэдээлэх байдал, үйл ажиллагаандаа хүүхэд хамгааллын арга, аргачлал ашиглаж буй байдлыг тодруулсан
  • Итгэлт суурилсан байгууллагуудаас хүүхэд хамгаалал, эрхийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт, чиглэл, цаашид шаардлагатай үйл ажиллагааны чиглэлийг тодруулав.

Leave a Reply

Your email address will not be published.