МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

МИРИМ Консалтант ХХК нь бизнес, инновацын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, мэргэшсэн байгууллагын хувьд байгууллагын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, үүсэж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, тэдний хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийг боловсруулах зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Энэ онд Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд:

  • Өрийн удирдлагын хэлтсийн чиг үүргийг нягтлан шинжлэх, үндсэн ажлын үйл явцын зураглалыг гаргаж, түүнтэй уялдуулан ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийх;
  • Өрийн удирдлагын хэлтсийн ажлын горим, дотоод үйл ажиллагаа зохицуулалтын гарын авлага боловсруулах;
  • Өрийн удирдлагын ажилтнуудын мэргэжлийн хөгжилд дүн шинжилгээ хийж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах;
  • Өрийн удирдлагын хэлтсийн ажилтнуудад зориулсан сургалтын гарын авлага боловсруулах зэрэг ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.