“Түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа-II” хийж гүйцэтгэлээ

Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн захиалгаар “Түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа”-г хоёр дахь удаагаа хийж дуусгалаа. Судалгааны үндсэн зорилго нь (i) түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ, (ii) зах зээлийн гол тоглогчдын үйл хөдлөлийг судлахад чиглэсэн.

Судалгааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:  

  1. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын чиг хандлагыг тодорхойлохдоо түрээсийн тоног төхөөрөмжийн салбарын албан ёсны хоёрдогч эх сурвалжийг ашиглан шинжилгээ хийж тодорхойлсон. Ингэхдээ Монгол улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд, тоног төхөөрөмжийн статистик мэдээлэл, уул уурхай, зам, барилга, эрчим хүчний салбарын төлөв, ойрын 5 жилийн хугацаанд хийгдэх томоохон бүтээгдэхүүн байгуулалтын мэдээлэл зэргийг харгалзан шинжилгээ хийсэн.
  2. Өрсөлдөгчийн судалгааг гүйцэтгэхдээ түрээсийн тоног төхөөрөмж нийлүүлэх, түрээслэх салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийн зах зээлийн эзэмшил, бүтээгдэхүүний нэр төрөл, бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүний давуу, сул талд нарийвчилсан шинжилгээ хийж зах зээлийн нийлүүлэлтийн талыг тодорхойлсон.

Leave a Reply

Your email address will not be published.