“ЗИП СЕРВИС” аппликейшны зах зээлийн цогц судалгаа

Төслийн зорилго нь ухаалаг утсанд суурилсан такси дуудлагын аппликэйшний зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн зан төлөвийн байдлыг тодорхойлох юм.

Уг төслийн хүрээнд бид 3 төрлийн судалгааг авч дүгнэлт гарган маркетингийн шийдвэр гаргасан. 

Үүнд:

Нэгдүгээрт: Зах зээлийн багтаамжийн судалгаа хийсэн ба судалгааны хүрээнд ЗИП ТАКСИ аппликейшнийг ашиглах боломж бүхий ухаалаг утастай хэрэглэгчийн зах зээл, ЗИП СЕРВИС-тэй хамтран ажиллах боломж бүхий байгууллага, хувь хүмүүсийн зах зээлийн судалгааг тус тус хийж гүйцэтгэв.

Хоёрдугаарт: Өрсөлдөгчийн судалгааны хүрээнд хамрах хүрээ, өрсөлдөгчийн төрөл, ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөгч, бүтээгдэхүүн үйлчилгээний орлох өрсөлдөгч, Монголд амжилттай үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй аппликейшн, олон улсын өрсөлдөгч, өрсөлдөөний матриц буюу өрсөлдөгчийн үнэлгээ, аппликейшн үйлдвэрлэгч байгууллагууд, өрсөлдөгчдийн маркетингийн идэвхжүүлэлт гэсэн сэдвүүдийн хүрээнд судалгаа хийж гүйцэтгэсэн.

Гуравдугаарт: Хэрэглэгчийн судалгаа буюу хэрэглэгчийн зан төлөв, ЗИП СЕРВИС үйлчилгээний талаарх хэрэгцээ шаардлагыг судалсан.

Leave a Reply

Your email address will not be published.