Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр
MИРИМ Консалтант ХХК нь Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын захиалгаар “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгааг амжилттай хэрэгжүүллээ.
Уг төсөл нь ил тод байдал, ёс зүй, хариуцлагыг сайжруулах замаар бизнесийн орчны авлигыг бууруулах үндсэн зорилготой.
“Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгаа нь (a) манай улсын бизнесийн орчны ёс зүйт байдлыг баримт бичгийн нотолгоонд тулгуурлан сайжруулах (б) шинэчилсэн хөтөлбөрийг дэвшүүлэн хувийн салбар доторх болон салбараас гарах авлигыг бууруулах зорилттой.
Одоогоор дэлхийн ихэнх улс оронд бизнесийн буюу хувийн салбарт авлигатай тэмцэх нэгдсэн цогц үнэлгээний тогтолцоо байхгүй учир Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллага 2016 оноос эхлэн уг орон зайг нөхөх зорилгоор улс орон бүрд “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгааг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү судалгаа Транспэрэнси Интернэшнл олон улсын боловсруулсан арга, аргачлалын дагуу баримт бичгийн судалгааг улс орон бүрд хийдэг. Тус хөтөлбөр улс орон бүрийн төр, хувийн салбар болон иргэний нийгмийн уялдаа холбоог 15 хэсэг, 51 индикатор, 139 асуултын хүрээнд авч үздэг ба 3 салбарт ерөнхий үнэлгээг боловсруулдаг. Мөн уг судалгаа дэлхийн улс орнуудыг хооронд нь харьцуулдаггүйгээрээ онцлог, давуу талтай.
Үнэлгээг явуулахдаа Төрийн байгууллагуудыг 9 үндсэн индикатор ба 15 дэд индикатораар, хувийн салбарыг 5 үндсэн индикатор, 17 дэд индикатораар, иргэний нийгмийг 1 үндсэн ба 3 дэд индикатораар тус тус үнэллээ.
Leave a Reply