Орон нутгийн төсвийн суурь зарлагын төлөвлөлтийн аргачлал боловсруулах судалгаа
Орон нутгийн төсвийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хуулиар явуулсан чиг үүргийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн хүргэхэд хүндрэл учирч эхлээд байна. Тиймээс орон нутгийн суурь зарлагын төлөвлөлтийн шинэ аргачлалыг боловсруулах зорилготойгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Иймд орон нутгийн төсвийн суурь зарлагыг тогтмол шинжтэй болон хувьсах шинжтэй байдлаар нь хувааж, хувьсах шинжтэй зардлууд болох:
- Бичиг хэргийн зардал
- Тээвэр шатахууны зардал
- Томилолт, зочны зардал
- Шуудан, холбоо, интернэтийн зардал
- Урсгал засварын зардал
- Нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшуулалд олгох зардал
Хувьсах зардлуудыг тухайн орон нутгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, нийслэл болон аймгийн төвөөсөө алслагдсан байдал, албан хаагчдын тоо зэрэг гол чиглүүлэгч үзүүлэлтүүдээс хамааруулан томьёолж, орцын нормативыг бодит хэрэгцээнд тулгуурлан тогтоолоо. Тооцсон аргачлалыг 2018 оны төсвийн төлөвлөлтөд ашиглаж эхэлсэн.
Leave a Reply