Жижиг бизнесийн зах зээл ба шинэлэг бизнес санаа, бизнес моделийн судалгаа
Дэлхийн Зөн ОУТББ-ын “Төгсөлтийн аргачлал 600” төслийн хүрээнд зорилтот 6 хорооны өрхийн амжиргаaг дэмжих зорилгоор уг судалгааг 4 бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, зорилтот хороодын эдийн засаг, өрхийн амьжиргааны ерөнхий нөхцөлийг судалж, тухайн хороонд ямар бизнес амжилттай явааг тодорхойл ов. Хоёрдугаарт, бизнес санаа боловсруулахад тухайн бүс нутаг болон Монгол Улсад амжилттай яваа сайн туршлагыг судалж, үнэ цэнийн хэлхээ хэрхэн үүсэж буйг тодорхойлохын зэрэгцээ бизнес хийхэд анхаарах санал зөвлөмжийг бэлтгэв. Үр дүнд амжилттай яваа гурван бизнесийн байгууллагтай “Төгсөлтийн аргачлал 600” төслийн үр шим хүртэгчдийг холбож, бодит үр дүнг гаргасан юм. Тодруулбал гар урлал, эсгий урлалын бизнес эрхлэх хүсэлтэй өрхүүдийг нэгтгэн хоршоо хэлбэрээр үйл ажиллагаа явуулах гарцыг тодорхойллоо. Гуравдугаарт, нөхцөл байдлын судалгаа, сайн туршлагын судалгаа, бизнесийн менежмент мэргэжлээр суралцдаг оюутнуудын хэлэлцүүлэг, бизнес эрхлэгчдийн гүнзгийрүүлсэн ярилцлагын үр дүнд үндэслэн нийт 22 бизнес санааг шигшин тодорхойлов. Бизнес санаа тус бүрийг нарийвчлан дэлгэрүүлж, өрх тухайн бизнес санааг шууд ашиглах боломжийг бүрдүүлж, бизнес санааг тайлбарласан картыг бэлдсэн. Дөрөвдүгээрт, тодорхойлсон 22 бизнес санаанаас онцлох 3 санаа болох ширмэл ширдэг үйлдвэрлэл, дотор махан болон шөлний ясны жижиг үйлдвэрлэлийн үнэ цэнийн хэлхээ хэрхэн явагдахыг дэлгэрүүлэн тайлбарлалаа. Тодруулбал түүхий эд материалыг худалдан авч, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг тодорхойлж, эцсийн хэрэглэгчийн гарт хэдэн төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн болж очиж буйг дэлгэрэнгүй тусгав. Ингэснээр төслийн үр шим хүртэгчдэд судалгааны үр дүнг шууд ашиглан бизнесээ эрхлэх боломж бүрдсэн юм.
Leave a Reply