Мэргэжлийн судалгаанд суурилсан менежментийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлдэг. Аливаа зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхдээ нарийвчилсан оношилгоо, ул суурьтай судалгаа, шинжилгээг заавал урьдчилан хэрэгжүүлэхээс гадна тухайн орчин нөхцөлд тохирсон зөвлөгөөг өгч ажилладаг.
1. Менежментийн зөвлөх үйлчилгээ
Тухайн байгууллагын үйл ажиллагаа, нөөц боломж, соёлын онцлогт нийцүүлэн судалгаа, шинжилгээ болон сургалттай хослуулан менежментийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна. Манай компани нийт 20+ менежментийн зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлээд байна. Салбартаа тэргүүлэгч групп компаниас эхлээд жижиг дунд ААНБ, орон нутгийн бизнес эрхлэгч, хоршоод, нөхөрлөл зэрэг төрөл бүрийн байгууллагад менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна.
– Стратеги төлөвлөгөө ба зөвлөгөө
– Процессийн шинжилгээ, төлөвлөлт, зөвлөгөө
– Хүний нөөцийн судалгаа, төлөвлөгөө, зөвлөгөө
2. Бизнесийн зөвлөх үйлчилгээ
Бид тухайн байгууллагын дотоод болон гадаад орчин, түүний нөлөөллийг сайтар судалсаны үндсэн дээр бизнесийн зөвлөх үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна. Манай компани нийт 25 гаруй бизнесийн зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд бүх түвшний байгууллагуудад болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Дэлхийн банкны “Экспортын Дэмжих төсөл”-ийн тэтгэлэгт амжилттай хамрагдсан ААНБ-дад зөвлөх үйлчилгээгээ хүргээд байна.
– Бизнес төлөвлөгөө ба зөвлөгөө
– Маркетингийн төлөвлөгөө ба зөвлөгөө
– Санхүүгийн төлөвлөгөө ба зөвлөгөө
– Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ба зөвлөгөө
ҮНИЙН САНАЛ АВАХ
Та үнийн санал авахыг хүсвэл доорх утсаар болон хажууд байрлах формыг бөглөнө холбогдоно уу.