Судалгаа

Өнгөрсөн хугацаанд банк санхүү, харилцаа холбоо, барилга, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж туршлага хуримтлууллаа.

Эдийн засаг, бизнес, маркетингийн бүх төрлийн судалгааг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хугацаанд банк санхүү, харилцаа холбоо, барилга, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг бүхий салбарт судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж байна. Манай компани ХАА болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт илүүтэй төвлөрч, салбарын суурь мэдээллийн санг үүсгэн ажиллаж байна.

Бид бизнесийн салбарын онцлог, том, дунд, жижиг аж ахуй нэгжүүд, тэдгээрийн бизнесийн мөчлөгийн өсөлт, уналтын талаар арвин их мэдлэг, туршлагыг хуримтлуулаад байна. Энэхүү мэдлэг, туршлагадаа үндэслэн бид харилцагч нартаа мэргэжлийн судалгаанд суурилсан бодит үр дүн, үр ашигтай шийдлийг санал болгохыг ямагт зорьдог билээ. Манай компани нийт 55+ бизнесийн судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Салбарын судалгаа

Банк санхүү, барилга, харилцаа холбоо, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарыг бүхэлд нь хамарсан судалгааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ жижиг дунд бизнес, түрээсийн харилцаа, ногоон байгууламж, ногоон барилга, үнэт эдлэл, барилгын материал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, төрийн худалдан авалт, худалдаа үйлчилгээний төв, сүлжээ дэлгүүр, татваргүй барааны дэлгүүр, бизнесийн ёс зүйт байдал зэрэг дэд салбар болон тухайлсан сэдвээр судалгааны ажил гүйцэтгэнэ.

Зах зээлийн судалгаа

Зайрмаг, коктейл, цэвэр ус, мах махан бүтээгдэхүүн, бичгийн цаас, шатахуун, компьютер, хэвлэгчийн хор, цай шоп үйлчилгээ, автомашины хөдөлгүүр халаагч, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, уран баримал, хүүхдийн контент, гурвалсан үйлчилгээ (IPTV), архи, тамхи, хивс, бордоо, зөв хооллолтын үйлчилгээ, цэвэр ус зэрэг олон төрлийн бараа үйлчилгээний зах зээлийн судалгааг хэрэгжүүлнэ.

Хэрэглэгчийн судалгаа

Хэрэглэгчийн худалдан авах чадвар, зан төлөв, сэтгэл ханамжийн судалгааг Улаанбаатар хотын болон 21 аймгийн өрхүүд, тухайлсан ААНБ болон тодорхой бараа үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд хийж байна. Давхардсан тоогоор нийт 40,000+ хэрэглэгч болон өрхүүд манай судалгаануудад хамрагдсан бөгөөд бид томоохон бизнесийн байгууллагуудын хэрэглэгчийн судалгааг тогтмол давтамжтайгаар хэрэгжүүлнэ.

Маркетингийн судалгаа, хяналт үнэлгээ

Орчин үеийн арга техникүүдийг ашиглан маркетингийн судалгаа болон хяналт үнэлгээний ажлаа хэрэгжүүлж байна. Бид тухайн бараа, үйлчилгээний зах зээлд эзлэх байр суурь, сегмент, хэрэглэгчийн ойлголт, хандлага, өрсөлдөгчдийн үйл хөдлөлийг нарийвчлан судлахын зэрэгцээ зах зээлийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт хийж байна. Түүнчлэн маркетингийн аутсоурсингийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

Эдийн засгийн судалгаа тэр дундаа загварчлалын чиглэлд илүүтэй төвлөрөн ажиллаж, эдийн засгийн судалгаа, шинжилгээг ахисан түвшинд гүйцэтгэж байна. Манай компани нийт 15+ эдийн засгийн судалгаа ба загварчлалын томоохон ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд бид баруун бүсийн нийгэм, эдийн засгийн судалгаа, хөтөлбөрт суурилсан төсөв, инфляцийн талаарх олон нийтийн хүлээлт, түрээсийн харилцааны нийгэм эдийн засгийн судалгаа, албан бус секторын нийгэм, эдийн засгийн судалгаа, бичил уурхай эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, бизнесийн ёс зүйт байдал зэрэг томоохон судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгсэн. Зах зээлийн хувьд эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж, тэдгээрийн хэтийн төлвийг тооцохын зэрэгцээ улсын хэмжээнд нийт 80+ зах зээлийн бүтэц, өрсөлдөөний хэлбэрийг тодорхойлсон.

Макро эдийн засгийн судалгаа ба загварчлал

– Эдийн засгийн салбарын судалгаа
– Макро эдийн засгийн төлөв байдлын судалгаа
– Бизнесийн мөчлөгийн шинжилгээ
– Төсөв, мөнгөний бодлогын шинжилгээ болон тэдгээрийн уялдаа
– Гадаад сектор ба төлбөрийн тэнцэл

Микро эдийн засгийн судалгаа ба загварчлал

– Эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээ ба таамаглал
– Үйдвэрлэл, зардал, ашгийн шинжилгээ
– Өрсөлдөөний шинжилгээ ба зах зээлийн бүтэц
– Зардал, үр ашгийн шинжилгээ

Экспортын судалгаа ба зөвлөх үйлчилгээг хийхдээ аль зах зээлд бараа, үйлчилгээг гаргах уу гэдгээс эхлээд зорилтот зах зээлийн орчин, хэрэглэгч, өрсөлдөгчийг нарийвчлан судалж, улмаар шинэ зах зээлд нэвтрэх боломж, эрсдэл, стратегийг тодорхойлдог. Судалгааныхаа үр дүнд үндэслэн экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, зуучийн үйлчилгээ буюу гадаад зах зээлтэй холбох үйлчилгээг хэрэгжүүлж байна. Одоогоор бид ноос ноолууран бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эд, хивс, полистер хөвөнгийн экспортын судалгаа ба зөвлөх үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний импортын зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна.

Экспортын судалгаа ба зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан АНУ, Япон, Канад, Африк, БНХАУ, ӨМӨЗО улс орнууд руу гарцтай болох анхны алхмыг нээж, зуучийн үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ зорилтот улс бүрээр экспортын цахим мэдээллийн санг бүрдүүлж эхэллээ.

Манай компани Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид болон намын захиалгаар рейтинг, олон нийтийн санаа бодол, зорилтот бүлгийн хэрэгцээг тодорхойлох судалгаа, компанит ажлын үйл ажиллагааны мониторинг, хэвлэл болон сошиал медиа мониторингийн ажлыг гүйцэтгэж ирсэн.

Бид сүүлийн 3 сонгуулийн хугацаанд сонгуулийн судалгааг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд судалгаа бүрийн үр дүн сонгуулийн бодит үр дүнтэй бүрэн нийцсэн нь бидний ажлын чанар, үр нөлөөг илтгэж байна. Бид энэ амжилтаа улам ахиулж, сонгуулийн олон улсад ашиглагдаж буй шинэлэг арга, техникийг нэвтрүүлэх, сонгогчдыг нарийвчлан сегментчлэх ажлыг хэрэгжүүлж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ

Та үнийн санал авахыг хүсвэл доорх утсаар болон хажууд байрлах формыг бөглөнө холбогдоно уу.

+976 7013 7012
contact@mirim.mn

Судалгаа - Үнийн санал авах