1 |
6 |
УБ Буян ХХК-ийн 2010-2014 оны бизнес төлөвлөгөө |
2009 |
Улаанбаатар Буян ХХК |
Улаанбаатар |
Төслийн үндсэн зорилго нь УБ Буян ХХК компанийн 2010-2014 оны бизнес төлөвлөгөөг боловсруулж захиалагч талд зөвлөмж өгөхөд чиглэсэн бөгөөд уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан:
● Гадаад болон дотоод орчны судалгааг хийж, байгууллагын цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох
● Хэрэглэгч болон өрсөлдөгчийн зах зээлийг судалж, компанийн маркетингийн төлөвлөгөө, маркетингийн хольцийн бодлогыг тодорхойлох
● Компанийн дотоод орчинд шинжилгээ хийж, хүний нөөц болон санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулах |
Зөвлөх үйлчилгээ |
Бизнес |
2 |
21 |
Баялаг орд нүүрсний уурхайн 2015-2020 оны бизнес төлөвлөгөө |
2014 |
Баялаг орд ХХК |
Улаанбаатар |
Баялаг Орд ХХК нь Баянхонгор аймгийн Галуут суманд нүүрсний ил уурхайд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Энэхүү судалгааны гол зорилго нь Баянхонгор аймаг дэх нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын болон ахуйн хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлыг тогтоох, судалгааны үр дүнд түшиглэн Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн. Дээрх зорилгын хүрээнд цаашид хийгдэх төлөвлөлт тус бүрт дэд зорилгуудыг дэвшүүлэн ажиллалаа.
Маркетингийн орчны судалгааны хүрээнд: Баянхонгор аймгийн нүүрсний зах зээлийн ерөнхий тойм, эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, үнийн бодлого, борлуулалтын талаар тодруулах зорилготой.
Хүний нөөцийн судалгааны хүрээнд: Баялаг-Орд ХХК-ийн ажилчдын ажлын байрны нөхцөл, ажилчдын нийгмийн орчин, цалин хангамж, ажлын байрны сэтгэл ханамж, хамт олны уур амьсгал, ажиллах хүчний хүртээмжийн харьцаа зэргийг судлах, цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулах зорилготой.
Санхүүгийн судалгааны хүрээнд: Баялаг Орд ХХК-ны санхүүгийн тайлангууд болон холбогдох бусад материалуудад баримт бичгийн шинжилгээ хийж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ерөнхий дүгнэлт өгөх зорилготой. |
Зөвлөх үйлчилгээ |
Уул уурхай |
3 |
27 |
ИРИМ судалгааны хүрээлэнгийн дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах төсөл |
2014 |
ИРИМ судалгааны хүрээлэн |
Улаанбаатар |
Энэхүү судалгааны зорилго нь ИРИМ-ийн дотоод болон гадаад (олон улсын зах зээлийн ирээдүйн чиг хандлага) орчны нөхцөл байдлыг тодорхойлсоны үндсэн дээр байгууллагын дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулах, байгууллагын удирдлагад шийдвэр гаргахад шаардагдах суурь мэдээллүүдийг боловсруулж гаргахад оршино.
Судалгааг явуулахдаа дараах зорилтуудын хүрээнд мэдээллийн баазыг цуглуулан шинжилгээ хийж, төлөвлөгөөг боловсруулна. Үүнд:
1. Байгууллагын гадаад орчны (Олон улс, эдийн засгийн хүчин зүйлс, хэрэглэгч болон гол өрсөлдөгчийн судалгааг хийх) шинжилгээг хийх
2. Байгууллагын дотоод орчны (хүний нөөц, санхүү, технологи, маркетингийн нөхцөл байдлыг үнэлэх) шинжилгээг хийх
3. Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах |
Зөвлөх үйлчилгээ |
Тогтвортой хөгжил |
4 |
28 |
Бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний төсөлт ажил |
2015 |
“ЭйСиЭф” ОУБ |
Улаанбаатар |
Толгойт ТББ нь олон үйлчилгээт уст цэг буюу ус түгээхийн хажуугаар тухайн цэгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хэрэгцээнд нийцсэн оёдол, угаалга, үсчин, гоо сайхны чиглэлээр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг цэг юм. “ЭйСиЭф” ОУБ-аас Толгойт ТББ-ийн одоогийн ашиглаж буй олон үйлчилгээт уст цэгийн байрыг барьж өгсөн бөгөөд энэ цэгийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах зорилгоор МИРИМ-ээс зөвлөх үйлчилгээ захиалсан юм.
МИРИМ Консалтант ХХК нь Толгойт ТББ-ын олон үйлчилгээт уст цэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, үйл ажиллагааны зардлын шинжилгээ, түрээсийн боломжит орлогыг судалсаны үндсэн дээр Толгойт ТББ-ийн менежерийг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, улмаар байгууллагын бизнес төлөвлөгөөг хамтран боловсруулсан. MОНЕСИК ТББ нь гэр хорооллын айлуудад эко жорлон барьж, шорлонгийн ялгадасыг цуглуулж, бордоо боловсруулдаг байгууллага юм. “ЭйСиЭф” ОУБ нь MОНЕСИК ТББ-г байгуулсан бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах зорилгоор МИРИМ-ээс зөвлөх үйлчилгээ захиалсан юм.
МИРИМ Консалтант ХХК нь MОНЕСИК-ийн үйл ажиллагаа, санхүү, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүний нөөцийн менежмент, бизнесийн стратеги зэрэгт нарийвчилсан шинжилгээ хийж, улмаар MОНЕСИК ТББ-ийн менежерийг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, байгууллагын бизнес төлөвлөгөө хамтран боловсруулсан.
УСУГ-ийн түгээгчгүй цахим худаг байгуулах үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхийн сацуу тус байгууллагын ажилтанг бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, бизнес төлөвлөгөө хамтран боловсруулсан. |
Зөвлөх үйлчилгээ |
Үйлчилгээ |
5 |
34 |
“Автомашины хөдөлгүүр халаагч бүтээгдэхүүний дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулж хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх” |
2015 |
Сезон ХХК |
Улаанбаатар |
Автомашины хөдөлгүүр халаагч бүтээгдэхүүний зах зээлийн боломжийг судалсаны үндсэн дээр дотоод орчны шинжилгээг хийж, хөдөлгүүр халаагч үйлдвэрлэх дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалт босгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын төсвийг боловсруулахад судалгааны үндсэн зорилго оршино. |
Зөвлөх үйлчилгээ |
Худалдаа |
6 |
41 |
Марчаахай ХХК-ны зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ |
2015 |
Марчаахай ХХК |
Улаанбаатар |
Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Марчаахай ХХК-ийн үйлдвэрлэж байгаа хүүхдийн контентийн зах зээлийн багтаамжийг тодорхойлж, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах маркетингийн төлөвлөгөөг боловсруулахад оршино. |
Зөвлөх үйлчилгээ |
Боловсрол |
7 |
52 |
ХАН жаргалант ховд хоршооны дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах төсөл |
2017 |
ХАН Жаргалант Ховд хоршоо, ЕСБХБ-ны жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ төсөл |
Ховд |
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь “ХАН Жаргалант Ховд” хоршооны одоогийн нөхцөлд гадаад болон дотоод орчны бүрэн шинжилгээ хийж дунд хугацааны бизнесийн төлөвлөгөө боловсруулахад оршино. Үүний тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Байгууллагын гадаад орчны судалгааг хууль, эрх зүйн, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд шинжилгээ хийж гүйцэтгэнэ.
2. Байгууллагын дотоод орчны судалгааны хүрээнд хүний нөөцийн шинжилгээ, үйл ажиллагааны процессын шинжилгээ, санхүүгийн шинжилгээ болон SWOT шинжилгээг давхар хийж гүйцэтгэнэ.
3. Байгууллагын дунд хугацааны (2017-2019) бизнес төлөвлөгөөг боловсруулах. |
Зөвлөх үйлчилгээ |
Хөдөө аж ахуй |
8 |
62 |
Коктейлийн сиропны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ |
2017 |
Жанрайс трейдинг ХХК |
Улаанбаатар |
Энэхүү судалгааны зорилго нь уг хүнсний зориулалт бүхий жимсний өтгөрүүлэгч сиропны зах зээлийн багтаамжийг эрэлт, нийлүүлэлтийн талаас тодорхойлж, улмаар уг зах зээлд “МОНИН” брэндийн эзлэх байр суурь, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, дүн шинжилгээ хийхэд оршино. Түүнчлэн “МОНИН” брэнд болон нийлүүлэгч ААН-ийн талаарх хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлно. |
Зөвлөх үйлчилгээ |
Худалдаа |
9 |
64 |
Ховдын Буянт стандарт ХХК-ийн бизнес төлөвлөгөө боловсрууулах төсөл |
2017 |
ЕСБХБ, Буянт стандарт ХХК |
Улаанбаатар, Ховд |
Судалгааны зорилго нь "Буянт стандарт" ХХК-ийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн, ашгийг хамгийн их байлгахуйц дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн. Үүнд стратеги төлөвлөлт, хэрэглэгчийн судалгаа, маркетингийн төлөвлөлт, хүний нөөц болон менежментийн төлөвлөлт, үйлдвэрлэл болон санхүүгийн төлөвлөлт зэрэг багтана. |
Зөвлөх үйлчилгээ |
Барилга |
10 |
73 |
Дуут ресорт жуулчны баазын зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах ажил |
2018 |
Өсгүүн ХХК, ЕСБХБ |
Улаанбаатар, Архангай |
Зөвлөх үйлчилгээний зорилго нь Дуут Ресорт жуулчны баазыг өвлийн улиралд цанын бааз, амралт аялал жуулчлалын цогцолбор төв болгон өргөжүүлэхэд шаардлагатай урьдач суурь судалгаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх санал зөвлөмжийг боловсруулахад оршино. |
Зөвлөх үйлчилгээ |
Аялал жуулчлал |