Үйл ажиллагаа

Банк санхүү, харилцаа холбоо, барилга, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Судалгаа, Шинжилгээ

ЯАГААД

Өнгөрсөн хугацаанд банк санхүү, харилцаа холбоо, барилга, уул уурхай, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж туршлага хуримтлууллаа.

Дэлгэрэнгүй

Бид эдийн засгийн судалгаа ба загварчлал, бизнес, маркетингийн бүх төрлийн судалгааг гүйцэтгэдэг.

Манай компани ХАА болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт илүүтэй төвлөрч, салбарын суурь мэдээллийн санг үүсгэн ажиллаж байна. Бид баталгаатай эх сурвалжаас судалгааны мэдээллийг цуглуулж, орчин үеийн аргазүй болон гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнд суурилан судалгаагаа гүйцэтгэхийн зэрэгцээ судалгааны ёс зүйг чанд мөрдөж ажилладаг. Уг үйлчилгээний хүрээнд 65+ төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Зөвлөх үйлчилгээ

ЯАГААД

Аливаа зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхдээ нарийвчилсан оношилгоо, ул суурьтай судалгаа, шинжилгээг заавал урьдчилан хэрэгжүүлэхээс гадна тухайн орчин нөхцөлд тохирсон зөвлөгөөг өгч ажилладаг. 15+ төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй

Бид мэргэжлийн судалгаанд суурилсан менежментийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлдэг.

Манай компани ХАА болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт илүүтэй төвлөрч, салбарын суурь мэдээллийн санг үүсгэн ажиллаж байна. Бид баталгаатай эх сурвалжаас судалгааны мэдээллийг цуглуулж, орчин үеийн аргазүй болон гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнд суурилан судалгаагаа гүйцэтгэхийн зэрэгцээ судалгааны ёс зүйг чанд мөрдөж ажилладаг. Уг үйлчилгээний хүрээнд 65+ төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Сургалт

ЯАГААД

Танхимын болон дадлага ажлыг хослуулсан цогц сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ сургалтын олон төрлийн аргачлалыг ашиглаж байна. 10+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй

Бид бизнесийн үйл ажиллагааг дэмжих болон сайжруулахад чиглэсэн бизнесийн удирдлага, хүний нөөцийн сургалт явуулахаас гадна судалгааны аргазүйн сургалтуудыг зохион байгуулдаг.

Дата менежмент

ЯАГААД

Манай компани оюуны бүтээлийн жинхэнэ байдлыг шалгах ИНГҮМЭЛ платформыг хөгжүүлдэг. ИНГҮМЭЛ нь оюуны бүтээл, боловсролын зэрэг горилсон ажил, төрөл бүрийн бичвэрийг зохиогч өөрөө бичсэн эсэх, хэн нэгнээс ишлэл зүүлтгүйгээр хуулсан эсэхийг шалгадаг программ хангамж юм. 3+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй

Бид их өгөгдөлд тулгуурласан судалгаа, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд өгөгдлийн санг бүрдүүлэх, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Өгөгдлийн сан бүрдүүлэхдээ өгөгдлийн сангийн бүтэц, технологи, дэд бүтцийг хослуулан хөгжүүлэлт хийж байгаа бол өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ орчин үеийн арга, загварчлал, ур чадвар, технологийг хослуулан ажиллаж байна.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

ЯАГААД

Албан ёсны эх сурвалж бүхий нээлттэй мэдээллийн санд тулгуурлан салбар болон зах зээлийн тойм судалгааг тогтмол давтамжтайгаар боловсруулан олон нийтэд хүргэж эхэллээ.

Дэлгэрэнгүй

Бид тогтмол үйл ажиллагаа бүхий МИРИМ-ийн өөрийн нэрийн судалгааг хөгжүүлж байна.

Бид тогтмол үйл ажиллагаа бүхий МИРИМ-ийн өөрийн нэрийн судалгааг хөгжүүлж байна. Албан ёсны эх сурвалж бүхий нээлттэй мэдээллийн санд тулгуурлан салбар болон зах зээлийн судалгааг боловсруулахын зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлогын орчны индексийг тооцож байна. 3+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.