Сургалт

Танхимын болон дадлага ажлыг хослуулсан цогц сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ сургалтын олон төрлийн аргачлалыг ашиглаж байна. 10+ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Үйлчилгээтэй танилцах

Сургалт

Төслийн нэр Он Захиалагч Байршил Тодорхойлолт Төрөл Салбар
wdt_ID Төслийн нэр Он Захиалагч Байршил Тодорхойлолт Төрөл Салбар
1 5 “Санхүүгийн удирдлага ба бодлого” сургалт 2010 Азийн сан Улаанбаатар Нийслэлийн засаг даргын санаачлагаар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын төсвийн хүчин чадал, гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулахад зөвлөгөө өгөх үндсэн зорилготойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын санхүүгийн албаны мэргэжилтэн, зөвлөх зэрэг нийт 35 албан хаагчдыг хамруулан Санхүүгийн удирдлага ба бодлого сургалтыг зохион байгуулсан. Сургалт Банк, санхүү
2 7 Инфляцийн талаарх олон нийтийн хүлээлтийн талаарх санал асуулгын судалгаа 2008 Монгол банк Улаанбаатар, Төв Дэлхийн эдийн засгийн хямрал, түүний Монголын эдийн засаг дэх сөрөг нөлөөлөл, инфляцийн талаарх олон нийтийн хүлээлтийн түвшинг тодорхойлох зорилготой хийж гүйцэтгэсэн. Сургалт Эдийн засаг
3 12 Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэгч жижиг дунд аж ахуй нэгжийн бизнес төлөвлөгөө боловсруулах жишиг 2014 Пипл ин нийд /People In need/ Улаанбаатар, Дархан-Уул Чех улсын PIN төрийн бус байгууллагаас 2013 онд Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд “Хонины ноосоор байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэлтийн сувгийн хөгжүүлэх нэгдсэн арга барил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. PIN-SWITCH-н урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хонины ноосоор аж ахуй эрхэлдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоо, орон нутгийн түвшний аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллаж бизнес санааг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн чадавхжуулах арга замд суралцах хөтөлбөрт хамруулах, мөн хонины ноосоор үйлдвэрлэлийн зах зээлийн талаарх малчид, барилгын компани, архитектурууд, бодлого тодорхойлогч, өрх гэрүүдийн ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан. Уг сургалтын зорилго нь “хонины ноосоор барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг сонгон авч бизнес төлөвлөгөө болон маркетингийн стратеги хэрхэн хөгжүүлэх талаар системтэйгээр сурах эрчимтэй сургалтанд хамруулах” юм. Сургалт Боловсруулах үйлдвэрлэл
4 42 Ногоон барилгын практик сургалтын төсөл 2015 Каритас Чех ОУБ Улаанбаатар Ногоон барилга, үнсэн орцтой барилгын материалын зах зээлийн багтаамж, түүний хэрэглээ, цахилгаан станцын үнсэн орцтой барилгын материалын зах зээлийн судалгааны үр дүнг барилгын салбарын үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт хүргэхэд сургалтын зорилго оршино. Сургалт Барилга
5 70 Судалгааны мэдээлэл цуглуулах арга зүйн сургалт 2017 JTI Kazakhstan LLC In Mongolian Representative Улаанбаатар Судалгааны мэдээлэл цуглуулах арга зүйн сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 04-ний өдрүүдэд МИРИМ Консалтант ХХК-н судлаач, сургагч багш Н.Янжинпагма зохион байгуулсан ба сургалтад JTI байгууллагын маркетингийн албаны 4 судлаач хамрагдсан. Сургалт Худалдаа
6 81 Ойн нөхөрлөлүүдийн бизнес менежментийн чадавхийг дээшлүүлэх сургалтын төсөл 2018 Азийн хөгжлийн банкны техник туслалцааны "Ойн тогтвортой менежментийг сайжруулж, орон нутгийн иргэдийн ажьжиргааг дэээшлүүлэх" төсөл (NIRAS) Сэлэнгэ, Улаанбаатар Азийн хөгжлийн банкны техник туслалцааны "Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь" төслийн хүрээнд "Ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудад бизнес эрхлэх чадавхыг дээшлүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ"-г МИРИМ Консалтант компани амжилттай хэрэгжүүлсэн. Уг сургалтад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон дах 7 ойн нөхөрлөл, 3 аж ахуй нэгж, Баян Түнхэл хоршооны төлөөллүүд оролцсон бөгөөд, сар гаруйн хугацаанд дараах 5 төрлийн цогц сургалтыг орсон. 1. Багийн менежмент 2. Хоршооны менежмент 3. Бизнес төлөвлөлт 4. Маркетинг 5. Хоршооны санхүү/нягтлан бодох бүртгэл Сургалтын хэлбэр - Танхимын- онолын мэдлэг биечлэн заасан - Бие даалт- зайнаас буюу интернет ашиглах даалгавар өгсөн - Нүүр тулсан зөвлөгөө- буюу нөхөрлөл, байгууллага бүртэй тулж зөвлөсөн - Бүлгийн хэлэлцүүлэг- нийтээр том хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн Сургалт Байгаль орчин