Он: 2017
Захиалагч: Д. Мягмарсүрэн
Байршил: Улаанбаатар, Эрдэнэт

Дэлгэрэнгүй:
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компаниас “Монголын зэс” компани худалдан авсан явдалд иргэд ямар байр суурьтай байгааг тодорхойлоход оршино. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудлыг судлахдаа үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
1. Нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд иргэд хэр сэтгэл ханамжтай байгааг үнэлсэн.
2. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалтын талаарх иргэдийн санаа бодлыг (i) иргэдийн өөрсдийн байр суурь, (ii) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт, (iii) ХХБ болон “Монголын зэс” ХХК-ийн мэдэгдлийн хувьд тодорхойлно.

Leave a Reply

Your email address will not be published.