Он: 2014
Захиалагч: Пипл ин нийд /People In need/
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Дархан хот

Дэлгэрэнгүй:
Чех улсын PIN төрийн бус байгууллагаас 2013 онд Европын холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд “Хонины ноосоор байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэлтийн сувгийн хөгжүүлэх нэгдсэн арга барил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. PIN-SWITCH-н урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хонины ноосоор аж ахуй эрхэлдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоо, орон нутгийн түвшний аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллаж бизнес санааг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн чадавхжуулах арга замд суралцах хөтөлбөрт хамруулах, мөн хонины ноосоор үйлдвэрлэлийн зах зээлийн талаарх малчид, барилгын компани, архитектурууд, бодлого тодорхойлогч, өрх гэрүүдийн ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан.
Уг сургалтын зорилго нь “хонины ноосоор барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг сонгон авч бизнес төлөвлөгөө болон маркетингийн стратеги хэрхэн хөгжүүлэх талаар системтэйгээр сурах эрчимтэй сургалтанд хамруулах” юм.

Leave a Reply

Your email address will not be published.