Он: 2018
Захиалагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)
Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Дэлгэрэнгүй:
Зөвлөх үйлчилгээний зорилго нь Нийслэл хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах байсан.
Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Нөхцөл байдлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх – ТХХТ-ийн талаарх өнөөгийн хууль тогтоомж, институцийн бүтэц зохион байгуулалт, журам, аргачлал, төслүүдэд дүн шинжилгээ хийн, цаашид ТХХТ-ийг өргөжүүлэх боломж нөөцтэй харьцуулан тодорхой жишээн дээр судалж, дүгнэлт хийх, тодорхой санал боловсруулах;
2. Холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулах – Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, журмын төсөл, түүний дотор ТХХТ-ийн төсөлд тавигдах шалгуур, шаардлагыг боловсруулах, нэн тэргүүнд санхүүжилт шаардлагатай хөгжлийн төслүүдийг тодорхойлох, урьдчилсан судалгаа, хөндлөнгийн үнэлгээ болон бусад дүгнэлт гаргах аргачлал боловсруулах;
3. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх – ТХХТ-н талаар ойлголт нэмэгдүүлэх, ТХХТ-г амжилттай хэрэгжүүлэх тухай сургалт зохион байгуулах

Leave a Reply

Your email address will not be published.