Он: 2017
Захиалагч: Үндэсний соёл амралтын хүрээлэн, Мүүнкрофт капитал ХХК
Байршил: Улаанбаатар, Монгол

Дэлгэрэнгүй:
Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотод төлөвлөгдөж буй худалдаа, үйлчилгээний зориулалттай төвийн худалдааны микс болон зорилтот хэрэглэгчдийг тодорхойлоход оршино.
Энэхүү зорилгын хүрээнд дараах 4 судалгааг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын чиг хандлага: МУ-ын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн нөхцөл байдал, тэдгээрийн өөрчлөлт, цаашдын чиг хандлага болон эрсдлийн талаар авч үзсэн.
2. Өрхийн орлого, зардлын судалгаа: Өрхийн орлого, түүний эх үүсвэрийг тодорхойлж, улмаар өрхийн орлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлсон.
3. Зах зээлийн судалгаа
Нийлүүлэлт: Худалдаа үйлчилгээний зориулалттай төвүүдийн талбайн хэмжээ, энэ чиглэлээр баригдаж байгаа болон баригдахаар төлөвлөгдсөн төвүүдийн талбайн хэмжээ болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн өрсөлдөгч худалдааны төвүүд болон төслүүдийн талаар дэлгэрэнгүй судалсан.
Эрэлт: Эрэлтийн судалгаанд түрээслэгч ба эцсийн хэрэглэгчийг хамруулна. Түрээлслэгчийн хувьд түрээсийн төлбөр, түрээстэй холбоотой зардлууд, үйл ажиллагаагаа явуулж буй төвийнх нь давуу ба сул тал, сэтгэл ханамжийг нь тодорхойлно. Харин эцсийн хэрэглэгчийн судалгаанд хэрэглэгчийн профайл, худалдан авалт болон энтертайнментийн зан төлөв ба шийдвэр гаргалттай холбоотой мэдээллүүдийг тодруулахыг зорьсон.
Эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэр: Эрэлт ба нийлүүлтийн датаг давхцуулж, тэнцвэр байгаа эсэхийг тодорхойлно. Ингэснээр худалдаа, үйлчилгээний төвүүд хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хангадаг эсэх, худалдааны миксэд юу байх шаардлагатай зэрэг олон асуудлыг тодорхойлох боломж бүрдсэн.
4. Хүлээн авалтын загвар: Төлөвлөгдөж буй худалдаа, үйлчилгээний төв хэдэн хүн амд хүрэхийг тодорхойлсон загварыг боловсруулсан.

Leave a Reply

Your email address will not be published.