Он: 2015
Захиалагч: Сангийн яам, НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөр, PAGE төслийн, Төрийн тогтвортой худалдан авах ажиллагаа дэд төсөл
Байршил: Улаанбаатар

Дэлгэрэнгүй:
НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр төрийн тогтвортой худалдан авах ажиллагааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн тогтвортой худалдан авах ажиллагааны төслийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа байгаа бөгөөд үүний нэг нь зах зээлийн бэлэн байдлын судалгаа юм.
Зах зээлийн бэлэн байдлын судалгаа нь тогтвортой худалдан авах ажиллагааны хуулийн судалгаа, бараа бүтээгдэхүүнийг эрэмблэх судалгааны үр дүнд үндэслэн хийгдсэн. Бараа бүтээгдэхүүнийг эрэмблэх судалгаагаар төрийн тогтвортой худалдан авах ажиллагааг эхний ээлжинд А4 бичгийн цаас, хэвлэгчийн хор, хөнгөн блок гэсэн 3 бүтээгдэхүүний хувьд хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.
Иймд зах зээлийн бэлэн байдлын судалгаа нь энэ 3 бүтээгдэхүүний тэр дундаа тогтвортой гэсэн ангилалд багтах хэсгийн зах зээлийн судалгааг хийхийг зорьсон. Зах зээлийн судалгааны хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
• Сонгогдсон 3 бүтээгдэхүүн тус бүрийн тогтвортой байдлын шалгуурууд болон баталгаажуулах арга хэрэгслийг олон улсын болон Монгол Улсын хувьд судлах
• Тогтвортой гэж үзсэн 3 бүтээгдэхүүний нийлүүлэлт зах зээл дээр хэр байгааг тодорхойлох
• Эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахад үүсэх саад бэрхшээл, давуу тал, боломжийг тодорхойлох
• 3 бүтээгдэхүүний хувьд төрийн байгууллагуудын эрэлт хэр байгааг тодорхойлж, хэрэглээг тогтвортой бүтээгдэхүүнээр сольвол ямар бэрхшээл, давуу тал үүсэхийг тодорхойлох
• Эрэлт, нийлүүлэлтийг судалсны үндсэн дээр 3 бүтээгдэхүүний хувьд Монгол улсад ашиглаж болох тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн баталгаажуулалтыг тодорхойлох
• ТТХАА-ны үйл ажиллагааны төлөвлөлтөд зөвлөмж өгөх

Leave a Reply

Your email address will not be published.