Он: 2018
Захиалагч: Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “Ойн тогтвортой менежментийг сайжруулж, орон нутгийн иргэдийн ажьжиргааг дэээшлүүлэх” төсөл (NIRAS)
Байршил: Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгон
Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй:
Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн хүрээнд “Ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудад бизнес эрхлэх чадавхыг дээшлүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ”-г МИРИМ Консалтант компани амжилттай хэрэгжүүлсэн.
Уг сургалтад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон дах 7 ойн нөхөрлөл, 3 аж ахуй нэгж, Баян Түнхэл хоршооны төлөөллүүд оролцсон бөгөөд, сар гаруйн хугацаанд дараах 5 төрлийн цогц сургалтыг орсон.
1. Багийн менежмент
2. Хоршооны менежмент
3. Бизнес төлөвлөлт
4. Маркетинг
5. Хоршооны санхүү/нягтлан бодох бүртгэл
Сургалтын хэлбэр
– Танхимын- онолын мэдлэг биечлэн заасан
– Бие даалт- зайнаас буюу интернет ашиглах даалгавар өгсөн
– Нүүр тулсан зөвлөгөө- буюу нөхөрлөл, байгууллага бүртэй тулж зөвлөсөн
– Бүлгийн хэлэлцүүлэг- нийтээр том хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн

Leave a Reply

Your email address will not be published.