Он: 2018
Захиалагч: Цаст согоот ХХК, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл
Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Дэлгэрэнгүй:
Энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Цаст согоот ХХК-ны ноолууран бүтээгдэхүүний дотоод болон гадаад зах зээлийн орчны нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа юм. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1. Ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх:
Нийлүүлэлтийн судалгаа: Нийлүүлэлтийн судалгааны хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүний дотоод зах зээлийн багтаамж, дотоодын аж ахуй нэгжүүдийн зах зээлийн эзэмшил, экспортын хэмжээ, импортын хэмжээг тодорхойлсон.
Эрэлтийн судалгаа: Эрэлтийн судалгааны хувьд иргэдийн худалдан авах чадавх, бэлэн хувцасны зах зээлийн хэмжээ, бэлэн хувцасд зарцуулах зарлагын хэмжээ, ноос ноолууран бүтээгдэхүүний хэмжээ, зарцуулж буй зардлын хэмжээг тодорхойлсон.
2. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох
Ноос, ноолууран бүтээгдэхүүний гадаад зорилтот зах зээлийн судалгаа хийх: Судалгаанд сонгогдсон Япон, АНУ гэсэн 2 орны зах зээлийн гадаад орчны шинжилгээ, хэрэглэгчийн бүтцийн судалгаа, хэрэглэгчийн загварын чиг хандлагын судалгаа, өрсөлдөгчийн судалгаа, борлуулалтын сувгийн судалгаа зэрэг 5 судалгааг гүйцэтгэсэн.
3. Маркетингийн төлөвлөгөө боловсруулах
Цаст согоот ХХК-ийн EdeM брэндийг дотоод зах зээлд таниулах, өргөжүүлэхэд баримтлах болон гадаад зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх маркетингийн стратеги тодорхойлсон.

Leave a Reply

Your email address will not be published.