Он: 2016
Захиалагч: ЖАЙКА, ШӨХТГ, “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” техник туслалцааны төсөл
Байршил: Монгол улс, Улаанбаатар, 21 аймаг

Дэлгэрэнгүй:
Энэхүү судалгааны ажил дараах хоёр үндсэн зорилготой. Үүнд:
1. Зах зээлийн шударга өрсөлдөөн, өрсөлдөөний хууль эрх зүйн орчны талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт, мэдлэг, хандлага ямар байгааг түүвэр судалгааны аргаар тодорхойлж, дүн шинжилгээ хийнэ.
2. МУ-ын голлох эдийн засгийн салбаруудад харгалзах зах зээлүүдийн өрсөлдөөний төлөв байдал болон зах зээлд нэвтрэх саадын олон улсын туршлага, арга зүйг тодорхойлж, өрсөлдөөнийг дэмжих санал, зөвлөмжийг боловсруулна. Энэ зорилгын хүрээнд дараах асуудлуудыг судална. Үүнд:
1. МУ-ын өрсөлдөх чадварын олон улс дахь өнөөгийн байр суурийг гурван өөр эх сурвалжаас судалж, нэгдсэн дүгнэлт өгнө. Бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, ААНБ-уудын төлөв байдлыг тодорхойлно.
2. МУ-ын зах зээлийн өрсөлдөөний орчныг судлахдаа 81 дэд салбарын хувьд төвлөрлийн үзүүлэлтүүдийг тооцож, улмаар зах зээлүүдийн төвлөрөл, өрсөлдөөний талаар дүгнэлт гаргана. Түүнчлэн эдийн засгийн голлох 12 салбараас нэг дэд салбарыг сонгож, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүдийг тодорхойлж, арилжааны банкны зах зээлийн хувьд өрсөлдөөний хэв шинжийг дэлгэрэнгүй судалж, өрсөлдөөний түвшинг үнэлнэ.
3. Зах зээлд нэвтрэх саадыг тодорхойлох чиглэлээр АНУ, Япон, Австралийн өрсөлдөөний хууль, эрх зүйн орчин, бодлого, хөтөлбөр зэргийг Монгол улсын байдалтай харьцуулан судалж, сайн туршлага, кейсийг тодорхойлно.
Судалгааны үр дүнд үндэслэн
1. “Өрсөлдөөний хууль” ба “Өрсөлдөөний бодлогын хөтөлбөр”-т зах зээлд нэвтрэх саадыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх талаар бодлогын зөвлөгөө өгөх,
2. Зах зээлд нэвтрэх саадыг тодорхойлоход ашиглах гарын авлагыг боловсруулж, ШӨХТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд судалгааны ач холбогдол оршино.

Leave a Reply

Your email address will not be published.