Он: 2016
Захиалагч: Монгол контент ХХК
Байршил: Монгол улс, Улаанбаатар

Дэлгэрэнгүй:
Судалгааны зорилго нь 1-13 насны хүүхдэд зориулсан контентын зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээ, худалдан авалтын зан төлөв мөн өрсөлдөгч аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний онцлог шинж, давуу сул талыг тодорхойлоход чиглэсэн. Энэ зорилгын хүрээнд хэрэглэгчийн болон өрсөлдөгчийн судалгааг хийсэн.
Хэрэглэгчийн судалгаа: Энэхүү судалгааны зорилго нь 1-13 насны хүүхдэд зориулсан контент хэрэглэгчдийн хүн амзүйн мэдээлэл, зах зээлийн багтаамж, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, үйл хөдлөл, зан төлөв, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал бодол, хандлага, сэтгэл ханамж, үнэлэмжийг тодорхойлоход оршино.
Өрсөлдөгчийн судалгаа: Өрсөлдөгчдийн зах зээлийн эзэмшил, онцлог шинж, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хүн амзүйн мэдээлэл, баримталж буй стратеги, ашиглаж буй маркетингийн аргууд, өрсөлдөгчдийн давуу ба сул талыг судалж, захиалагч байгууллагыг бусад өрсөлдөгчдөөс ялгарах арга замыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.

Leave a Reply

Your email address will not be published.